Сэнгэцохио "Монгол эмэгтэй"
Үйлийн урнаар үгээ цэгнэж
Үйлсийн заяагаа бодлоороо тэгшитгэж
Санаа алдам талд өөрийн зөнгөөр өсөж
Саалийн үнэрээр өөрийгөө гоёсон
Би Монгол эмэгтэй......................
Тэнгэрийн нараар ургахад хүсэл минь даган ургадаг
Тэнгэрлэг оршихуйд бодол минь амирладаг
Сүүний үнэрт сэтгэл минь уужирдаг
Сүүдрийн үзүүрт гуниг минь хургадаг
Цэцгийн хур газарт буухад би энхрий болдог
Цэгээн чулууг гол самрахад би ялдам болдог
Цээж дүүрэн амьсгалах хөх утаандаа би уянгалаг болдог
Цэнхэр тэнгэрээ ширтээд сэтгэлийн гүнээс би тайвшарах шиг болдог
Нүд алдам талдаа би дураараа дуугаа дуулж
Нүүдлэн яваа шувуудыг харан гуниг асгаруулан санаа алддаг
Алтан нарыг алгандаа багтаасан шиг дуугаа дуулж
Аз жаргалыг алдран урстал би дуулдаг
Ирэх цагийн өнгийг сэтгэлээр би зурж
Ичимхий зангаа өөрөөс ч нуусан ч
Зоригт хүсэл минь намайг гоо төрхөнд амирлаж
Зовлонг би шүд зуун тэсч гардаг
Салхины сэвшээнд үс минь хийсэж
Санаа алдам талд гуниг минь хийсэж
Алдран одсон цаг хугацааг дурсамжиндаа үлдээж
Алсад цэнхэртэх уулсдаа сүүний дээжээ өргөдөг
Би Монгол эмэгтэй.............................
2011 он 06 сар..................
Шүлгийг :Y. Хишгээ ( ♥ teamguin)
No comments:
Post a Comment