БИ МОНГОЛООРОО ГОЁДОГ

БИ МОНГОЛООРОО ГОЁДОГ

Saturday, November 5, 2011

Эртний хүний мөрөөр


Хорьдугаар зууны кино хуудаснаа нэрээ мєнхєлсєн Индиана Жонс хэмээх дvрийг дэлхий нийтээр мэдэх болохоос тvvнийг бодит хvнийн амьдралаас, тэр тусмаа Монголд шинжилгээ судлагааны єргєн аялал хийж нэрээ мєнхєлсєн домогт судлаачийн амьдралаас санаа авч бvтээсэн байж мэдэхийг уншигч авхай нар хэр мэдэх вэ? Холивvvдын эл кинонуудаас аймшиггvй чин зориг гарган, амь єрссєн адал явдал тээн харь нутгаар хэрэн хэсэхдээ єєрийн эр зориг, аз, самбайн ачаар аюул, гамшигаас амь мултарч, баатарлаг гавъяа байгуулж буй тухай уран сайхны дvрийг бид мэдэх билээ. Угтаа энэ дvрийг XIX-ээр зууны сvvлчээс XX-аар зууны дунд vе хvртэл амьдарсан, Америкийн агуу судлан нээгч, эрдэмтэн доктор, Америкийн Байгалийн тvvхийн музейн захирал агсан Рой Чапмэн Эндрюс хэмээх эрхэмийн амьдралаас сэдэвлэсэн хэмээн vздэг ажгуу. Тэрбээр хар багаасаа амьтан шохоорхон цуглуулж, улмаар Нью-Йорк дахь Америкийн алдарт байгалийн тvvхийн музейд цэвэрлэгчээр ажиллаж байхдаа амьтан судлалаар магистрийн зэрэг хамгаалж, тєд удалгvй амьдралынх нь нэрийн хуудас болсон дэлхийн алс бєглvvд нутгаар бэдэн хэрэх аялалаа эхэлсэн юм. Эндрюс ємнєд Азийн шугуйд анхны аяллаа хийж, Японд халимны иж бvрэн судалгаа явуулж, Солонгосын ариун догшин уул хадаар хэрэн тэнэж, улмаар ороо бусгаа vеийн Хятадын нутгаар аялсан байдаг. Цаг хугацааны хувьд 1910-аад оны сvvлч vед хамаарах чухам энэ vесдээ хvний гарал vvслийг хайх зорилгод сэтгэл шулуудаж, vvнийг хайх хамгийн тохиромжтой газрыг Монголын говь цєл хэмээн сонгожээ. Ийнхvv орчин цагийн шинжлэх ухааны тvvхэнд “Тєв Азийн шинжилгээний анги” хэмээн нэрийдсэн энэ бvрэн цогц ажлаа тэрбээр єєрєє гардан удирдаж, Монгол улсад 1922, 1923 ба 1925 онууд иж бvрэн судлагаа хийжээ.


Хувьсгал дєнгєж мандан, богд хаант ардын засаг байгуулагдаад байснаас 1925 онд Монголд Зєвлєлтийн нєлєє бэхжин тогтох хvртэл цаг хугацаанд энэ аялалууд хамаарч буйгаараа нэн онцлог бєгєєд сонирхолтой. Эдгээр аяллынхаа талаар 1926 онд “Эртний хvний мєрєєр” хэмээн бvтээл туурвиж, дэлхий дахинаа єєрийн судлагааны ажлаа тайлагнасан байна. Эндрюс аялалынхаа бэлтгэлд найман жилийг зарцуулсан хэмээн vздэг. Нэн тvрvvнд зохих зєвшєєрлийг авах байсан тул ганцаараа Монголд “шилэн фордоор” тvрvvлэн ирж, Их хvрээнд айлчлан тэр vеийн тvшмэдvvдтэй яриа хэлэлцээ хийж байжээ. Эхнийхээ шинжилгээний ангиа зохион байгуулахад хэрэгтэй хэмээн тооцсон 250,000 америк доллар олохоор Америк дахь ажлаа тэрбээр эхэлжээ. Бараг бvтэн жил хєєцєлдсєн энэ ажлаа тэрбээр магад хамгийн хэцvv vйлсийн нэг хэмээн хэлсэн нь бий. Энэ бол эдvгээгийн ханшаар 3 сая орчим доллар болно. Анхныхаа арван мянган долларын хандиваа Америкад тєдийгvй дэлхийд нэр нь цуурайтсан Ж.П.Морганаас гардан авсанаа тэрбээр дэлгэрэнгvй бичсэн нь нэн сонирхолтой. Анхныхаа судалгааны ангид тус бvр суудлын 5, ачааны 2 машин, 125 гаруй тэмээ ашиглаж, Монгол талаас Т.Бадамжав, Монголд байнга оршин амьдарч байсан Монгол гvн хэмээх Ф.А.Ларсон тэргvvтэй хvмvvсийн дэмжлэгээр тэмээ малаа базаан, яриа хэлэлцээ хийж, хээрийн аялалаа зохион байгуулжээ. Эндрюс Бээжин дэх тvр байрандаа аялалынхаа сvvлийн бэлтгэлийг базаасан хойноо Хаалган хотоос тэмээн ачаагаа хаврын 3 сар орчимд Монголын их говь руу хєдєлгєж, єєрєє араас нь машинтайгаа цуг одоогийн Замын Vvд орчмоор Монголын тал нутаг руу аялан орсон байдаг.

Эдvгээг хvртэл XIX ба XX зууны эхэн vесд Монголыг байгалийн шинжлэх ухааны талаас нь судласан хvмvvс голцуу Оросын эрдэмтэд байсан гэсэн ойлголт бидний дунд тvгээмэл мэт бєлгєє. Тэгвэл машин техник дєнгєж нэвтрээд байсан 1922 онд тэртээ алсын Америк нутгаас амьтан судлал, газар зvй, геологи, ургамал, ус, цаг уур судлал, улмаар палеонтологи буюу эртний амьтад судлаач зэрэг шинжилгээний иж бvрэн баг авчиран ажиллуулж, говь хэмээх нутгийг єрнєд орнуудын ард нийтийн сонорт хvргэж, эдvгээ хvртэл ач холбогдлоо алдаагvй сонин хачин нээлт хийсэн судлаач Монголд ирж ажиллаж байсан нь Рой Чадмэн Эндрюс буюу мєнєєх Индиана Жонс хэмээх киноны баатрын бодит дvр болсон хэмээн vздэг энэ эрхэм байжээ. Цаг тєрийн байдал ороо бусгаа байсан цагт одоогийн Ємнєговь аймаг хийгээд Монголын олон нутаг орноор газар зvй, хvн ам, ёс заншил, ан амьтны талаар иж бvрэн судалгаа хийсэн нь туйлын сонирхолтой болно. Тvvний анги одоогийн Дорноговь, Говьсvмбэр, Тєв, Архангай, Баянхонгор аймгийн газар нутгаар дамжин хэрсээр Ємнєговь аймагт хvрч байжээ. Эндээс галав эртний хэвлээр явагчдын чулуужсан ясны баялаг олсноор цаашдын судалгаагаа зєвхєн энэ хэсэгт тєвлєрvvлж, 1923, 1925 онуудад дан Ємнєговь аймгийн нутагт ажилласан байдаг. Энэ vеэс одоогийн Ємнєговийн нутаг дахь алдарт Баянзагийг нээж, дэлхийд анхны динозаврын єндєг, хамгийн эртний хєхтєн амьтад хийгээд динозаврын урьд ємнє олдож байгаагvй бvтэн араг ясыг ч нэн олноор малтан гаргаж, судлагааны дээжис болгожээ. Тvvгээр vл барам Булган сумын нутгаас Монгол нутагт нэн эртнээс хvн аж тєрж буйг илтгэсэн эд зvйлсийн баялаг орд газрыг нээсэн нь эдvгээ хvртэл бий. Vзэл суртлын нєлєєгєєр энэ хvний байгуулсан гавъяаг монгол уншигчид тэр бvр мэдэлгvй явсаар ирсэн хэмээн vзэхэд болохгvй гэлтэй. Орчин vеийн машин тээврийг ердийн тэмээн хєсєгтэй дэлхийд анх хэрэглэсэн шинжилгээний энэ ангийн гавъяагаар “говь” хэмээх гайхамшигт нутаг, тvvний хvн зон, зан заншлын мэдээ Америк тєдийгvй дэлхийн уншигчдын оюунд анх удаа хvрсэн ажээ. Эндрюсийн мєрєєр одоо ч Монгол улсад аялагчид зорин ирж, очих дуртай газар нь ємнийн говь нутаг болсон билээ.

Эндрюсийн шинжилгээний ангийн дэлхийн шинжлэх ухааны тvvхэнд оруулсан хувь нэмэр олон буй. Тvvнээс хамгийн тод нь анх удаа Тєв Азид, тэр дундаа Монголд шинжлэх ухааны бvрэн хэмжээний, олон талт судлагаа хийсэн, тvvхэнд анх удаа моторт тээврийн хэрэгслийг ердийн хєсєгтэй хамтатган ашигласан (тэрбээр дан ганц 1922 онд гэхэд нийт 6000 орчим бээр зам туулсан гэж бичсэн нь бий. Хожим тэдгээр машинуудаа анхных нь vнээр зарсныг Хаалган Єргєє хотуудын хvн тээвэрт ашиглаж байжээ), мєн дэлхийд vлэг гvрвэлийн анхны єндєг Монголын Говиос олсон зэрэг нь нэн тэргvvнд тооцогдох бvлгээ.

1926 онд тvvний туурвисан “Эртний Хvний Мєрєєр” хэмээх Монгол орноор аялсан аян замын тэмдэглэл манай уншигчдын гар дээр тун удахгvй очих гэж байна. Эндрюсийн Монголын олон нутаг орноор газар зvй, хvн ам, ёс заншил, ан амьтны талаар иж бvрэн судалгаа хийснээ дэлхий дахинаа тайлагнан хэлэлцсэн бvтээл нь энэ ном юм. Ердийн уншигчдад ойлгомжтой байхаар онц сонирхолтой бичигдсэн энэ хvvрнэл тэмдэглэлээс Эндрюс шинжилгээний ангиа хэрхэн зохион байгуулсан, Монгол орон руу ямар замаар аялсан, нийслэл хvрээнд юутай учирсан, монголчуудын аж байдлыг хэрхэн дvгнэсэн, аль нутаг хошуугаар дайрсан, ямар хvмvvстэй учирсан, аль сvм хийдээр зочилсон хийгээд Ємнєговь аймгийн нутгаар хэрхэн аялсан, ангын ямар олз омогтой байсан, шинжлэх ухаанд урд ємнє мэдэгдээгvй юуг нээсэн, тухайн vеийн газар орны байдал, хvн зоны амьдралыг хэрхэн дvгнэсэн зэрэг “иж бvрэн”, сонирхолтой тэмдэглэлvvдийг уншиж болно. Нийт 19 бvлэгтэй, 58 фото зурагтай энэ номыг монгол хэлнээ хєврvvлэхэд шинжлэх ухааны нэр томъёоны хянагч, зєвлєхєєр ШУА-ын Палеонтологийн Тєвийн захирал академич Р.Барсболд, ахлах ажилтан, боловсролын доктор Д.Бадамгарав нар ажиллаж, Монгол эхийг тєрийн соёрхолт зохиолч Д.Батбаяр ариутган шvvжээ. Уншигч олны оюуны мэдлэгт дусал нэмэр болуузай хэмээн Рой Чапмэн Эндрюсийн “Эртний хvний мєрєєр” хэмээх алдарт тэмдэглэлийг монгол хэлнээ хєврvvлснээ танилцуулахад ийм буюу.

Орчуулагч Д. Гэрэлтєв

Уг номыг худалдан авахыг хvсвэл Интерном номын дэлгvvрээр зочлоорой

http://www.olloo.mn/modules.php?name=News&file=article&sid=1180902&catid=2412

No comments:

Post a Comment