БИ МОНГОЛООРОО ГОЁДОГ

БИ МОНГОЛООРОО ГОЁДОГ

Wednesday, June 22, 2011

4 шагайгаар мэргэлэх Монгол арга


4 шагайгаар мэргэлэхдээ баруун гартаа шагайгаа атгаж байгаад мэргэлэх гэж байгаа зүйлээ шивнээд шагайгаа хаяна. Монгол айл бүрийн ширээн дээр байдаг билээ...
  • 4 морь буувал-дөрвөн бэрхийн дээд төлөг
  • 4 тэмээ буувал-хүссэн бүхэн саадгүй биелнэ
  • 4 хонь буувал-урт удаан өлзийтэй
  • 4 ямаа буувал-бусдын хорт уршигтай
  • 3 морь 1 тэмээ буувал-хурдан ирнэ очно
  • 3 морь 1 хонь буувал -саадгүй
  • 3 морь 1 ямаа буувал -тэгш сайн
  • 2 морь 1 тэмээ 1 хонь буувал баяртай сайн
  • 2 морь 1 хонь 1 буувал-ямаа өлзийтэй сайн
  • 2 морь 1 тэмээ 1 буувал-ямаа ажил үйлс бүтнэ
  • 2 морь 2 тэмээ буувал-үйлс бүтэмжтэй
  • 2 морь 2 хонь буувал-ажил үйлс саадгүй бүтнэ
  • 2 морь 2 ямаа буувал-үйл бүтэц мөргөцөөнтэй
  • 1 морь 3 тэмээ буувал-удаан баяртай
  • 1 морь 3 хонь буувал-өөрийн талд бат
  • 1 морь 3 ямаа буувал-цагаан хэл амтай
  • 1 морь 2 тэмээ 1 хонь буувал-эд эсвэл хэл ам ирнэ
  • 1 морь 1 тэмээ 2 хонь буувал-эсрэг талын саванд бууна
  • 1 морь 1 тэмээ 2 ямаа буувал-эсэн мэнд удаан жаргана
  • 1 морь 2 хонь 1 ямаа буувал-хэрэг явдал саадгүй
  • 1 морь 2 тэмээ 1 ямаа буувал-хэл сайн талдаа баяртай
  • 1 морь 1 тэмээ 1 хонь 1 ямаа буувал-түргэн төлөг шашинд сайн
  • I морь 2 тэмээ 1 хонь буувал-бүтэх эсэх эргэлзээтэй
  • 1 морь 2 тэмээ 1 хонь буувал-өөрийн талд боловч эмгэгтэй
  • 1 тэмээ 3 ямаа буувал-гадны нөлөөтэй
  • 3 хонь 1 ямаа буувал-үйлс бүтэмж сайн талдаа байна
  • 2 хонь 2 ямаа буувал-хэрэг бүтэх болно
  • 1 хонь 3 ямаа буувал-үйлс бүтэхгүй

2 comments:

  1. 2 yamaa 2 honi buulaa, ashgui hereg min butehnee :)

    yasan saihan blog vee, yag ereed suraad unshih geed bsan buhen min bn shtee. bugdiig n unshij duusganaa. zondoo olon goyo goyo medeelluud oruulaarai.

    bi neg aild bichgiin tsaasni hemjeetei, nogoon havtastai mongol yos zanshil ulamjlalin tuhai nom bhaar n halit guilgej haraad ongorch blaa. dotorhi aguulga, bichleg n ih sn sanagdsan ergeed nogoo nomoo haigaad oldgui ee. avtoriig n harahaa martchihsan, zam zuur orson ail blhr asuuh blmj bdgui. bolomjtoi bol mongol uhaani talaar bichsen nomnuudiin tuhai oruulj ogoori

    ReplyDelete
  2. Блог минь таалагдсан бол баярлалаа.

    ReplyDelete