БИ МОНГОЛООРОО ГОЁДОГ

БИ МОНГОЛООРОО ГОЁДОГ

Saturday, December 31, 2011

Friday, December 30, 2011

Монголын нэрийг дэлхийд цуурайтуулж яваа хамтлагууд


Монголын нэрийг дэлхийд таниулж яваа олон хамтлаг бий. Тэдний талаар танилцуулахыг зорилоо. “Бөртэ”, “Алтан ураг”, “Домог” гээд бүгд л Монголын үндэснийхээ өнгө аясыг шингээсэн нэр хайрласан нь сонирхолтой байв.



10 сая үзэгчдийг гайхашруулсан “ХӨСӨГТӨН”



Тусгаар тогтнолоо зарласан ноот бичиг Австрийн төв архиваас олджээ

Бид 1924 онд тусгаар тогтнолоо зарласан хэмээн үзэж арваннэгдүгээр сарын 26 -ныг тусгаар тогтнолын өдөр болгон зарлаж өдийг хүрсэн. Харин өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 29-нийг Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ой хэмээн тэмдэглэж бүх нийтээр амарлаа. Энэ өдрийг тэмдэглэх эсэх болон баталгаатай тусгаар тогтнолоо зарласан өдөр эсэх дээр түүхчид нэлээд маргасан. Тэгвэл энэ үйл явдлыг батлах нэгэн баримт бичиг Австрийн төв архиваас олджээ. Тодруулбал, 1913 оны 11-12 сард Сакт-Петербург хотноо айлчилсан сайн ноён хан Т.Намнансүрэн тэргүүтэй Монголын төлөөлөгчид Оросын талтай гэрээ хэлэлцээр хийх үедээ Монгол Улс тусгаар тогтносныг албан ёсоор мэдэгдэж, харилцаа тогтоох хүсэлтэй буйгаа илэрхийлж байжээ. Өөрөөр хэлбэл тухайн үед Хаант Орост суугаа өрнөдийн зарим орны төлөөлөгчид илгээж байсан ноот бичиг Уйгаржин монгол бичгээр болон франц хэл дээр олжээ. Энэхүү ноот бичгийг тухайн үед Оросод сууж байсан Австри-Унгарын элчин сайд О.Сцернин хүлээн авч өөрийн улсдаа уламжилсан аж. Ийнхүү түүхийг гэрчлэх үнэ цэнэтэй ховор баримт бичгийг олсон тухай манай улсаас Австри улсад суугаа элчин сайдын яамнаас мэдэгдсэн бөгөөд ирэх оны эхээр баталгаат хувилбарыг Монголын талд хүлээлгэн өгөхөөр болжээ.
Б.Сандагдорж/WWW.NOW.MN/

Tuesday, December 27, 2011

Хувьсгалын өлгий Сэлэнгэ нутгаар аялсан тэмдэглэл

Бидний энэ аялал 2011 оны 07-р сарын 02-03-ны өдрүүдэд Улаанбаатар- Сэлэнгэ чиглэлийн маршрутаар сайхан аялаад ирлээ.
Аялалын удирдагч Солонго,Ариунтуяа,
Аялалын хөтөч Дарханаас Сэлэнгэ хүртэл Анхбаяр, Сэлэнгэ аймаг дахь хөтөч Очир ах

Энэ аялалаар бид хувьсгалын өлгий нутаг Сэлэнгэ нутагтай танилцаж Чингис хаантай холбоотой хэд хэдэн газраар аяллаа.

Улаанбаатар хотоос гараад Борнуурт байдаг Бурханч лам Пүрэвбатын байгуулсан СОДОН СУДЛАЛ-ын музейг үзэж танилцлаа. Пүрэвбатын ламын өөрийнх цуглуусан ховор содон зүйлсийг эндээс үзэж сонирхох болно. Музейн тайлбарлагчийг хүндлэх үүднээс доторхи зургуудыг оруулсангүй. Зураг дарах хориотой гэсэн. 

Хэнтий аймаг Цэнхэрмандал сум Хар зүрхний Хөх нуурт аялсан зургууд



Sunday, December 25, 2011

Зан сайтын цай сайхан

 Монголчууд цайг таван тансаг идээний дээд хэмээн эрхэмлэж, олон арван жилийн турш хэрэглэж ирс эн арвин их уламжлалтай билээ. Цайны өвөрмөц сайхан ааг амт, үнэр, тухайн цайг бэлтгэхэд орсон ургамлын өвөрмөц шинжээс үүдэлтэй. Монголд цайны 100 гаруй зүйлын ургамал ургадаг. Үүнд: Хөвөн оройт, Мягмансанжаа, Ягаан, цагаан цээнэ, Пагдшар бадаан, Удвал навчит тавилгана, Сөөгөн боролзгоно, Ганга, Сөд, Нохойн хошуу болон төрөл бүрийн цэцэгт, жимст, модлог, бутлаг, сөөглөг ургамлыг монгол цайны амт аагийг бүрдүүлэх зорилгоор хэрэглэж ирсэн арвин их уламжлал өвөг дээдсээс маань үеэс үе дамжин айл гэрийн эзэгтэй бүрт уламжлагдан ирсэн билээ.
Монгол цайны шимт чанар, түүнийг үйлдэх ур дүй нь тухайн цайг бэлтгэхэд шаардагдсан үндсэн түүхий эдээс гадна тухайн цайг чанаж буй хүний сэтгэл, мөс чанар, сэтгэлийн өнгө, ноён нуруу тухайн бүтээж буй зүйлд шингэн уусч байдгийг илтгэсэн сайхан хэлц үг юм. Сайхан бодол сэтгэлтэй хүний сайхан энерги хийсэн бүтээсэнд нь шингэн сайхан илч энергитэй байхаас гадна хоол ундны амт чанар төгс зохилддог энэ бөлгөө.
Монгол цайг чанахад сүү давс хужир, шар, цагаан тос, ураг сүүл, мах борц, төрөл бүрийн будаа, гурил гэх мэт арвин баялаг бүрдэл найрлагатай, өөр өөрийн нутгийн өвөрмөц жортой, алжаал ядаргааг тайлах өвөрмөц сайхан амт чанартай, хоол болж чадахуйц үнэхээр нандин сайхан идээн ундаа билээ. Энэхүү олон төрлийн орц бүрэлдэхүүнийг нарийн сайхан зохилдуулна гэдэг эзэгтэй хүний нарийн мэдрэмжийг шаардахаас гадна хичээл зүтгэл, эелдэгааль аашийг сүүтэйгээ хамт сүлэн, өөрийн сайхан сэтгэлийг эрхэм хүндээ барьж байна хэмээн үздэг.

Ингээд эзэгтэй бүрийн гал тогоонд гэр бүлийн дулаан уур амьсгал бүрдүүлдэг цайны нууц жороо дэлгэцгээе

Хорхоглосон цай: Төв халхад дэлгэрсэн энэхүү өвөрмөц цайг хийхдээ шар будаа, буудайн ба сульхир, сулийн гурилын аль нэгийг ураг сүүл, айргийн шар тосонд хуурч бэлтгээд идээшүүлэн сүлж, бэлэн болгосон цайгаа дээрээс нь хийж, сайтар самраад данх саванд хийж урьдчилан бэлтгэсэн 6-8 ширхэг дааганы хомоолын чинээ эр хар чулууг хийж битүүмжлэн таглаад 30 хором хэртэй болсны дараа чулуунд шингэсэн нийл улаан туяаны нөлөөнд болон дулааны өвөрмөц аргын дүнд ядаргааг тайлах ааг амт төгс сайхан цай болно

Зуу дахин самарсан цай гойд сайхан амттай болддог гэдэг нь шинжлэх ухааны үндэстэй зүйл гэдгийг миний багш тайлбарласан байдаг. Самрах явцад агаар цайнд шингэн уусч хийгээр баяжин нуугдсан зөөлөн сайхан амттай болж, идээ сүүний нийцэл зохицолд гойд сайн нөлөө үзүүлдэг ажээ
Ч. Эрдэнэзаяа

Friday, December 23, 2011

Хүндлэм бишрэм Отгонтэнгэр уул


Тэртээх хөх уулсын дундаас нэгэн Цаст хайрхан уул бусдаас өндөрт дүнхийн харагдах. Цэлмэг тэнгэрт ямар ч үүл алга. Нарны туяа цагаан уулын оройд гялбаалан тусах нь уулыг улам сүрлэг үзэсгэлэнтэй харагдуулах аж. Миний хувьд зурагнаас л харж бишрэн хүндэлдэг тэнгэрлэг тэрхүү уулын бэлд очихоор зорьж яваа минь энэ. Бид Завхан аймгийн Отгон сумаар дайраад нэлээд бартаа саадтай замаар явсаар Отгонтэнгэр хайрханы бэлд үдэш очиход өглөөн нарнаас цэлмэгхэн байсан тэнгэрт үүл хурж, удалгүй бороо орж ширүүссэнээр хайрхан тэр чигээрээ үүлэн дунд умбав. Хангайн оргил цэгийн дэргэд ирснийг мэдрүүлэх мэт хүйтэрч, бороо орохтой зэрэгцэн манайхан ч майханаа барьж, дулаан хувцасаа давхарлан өмслөө. Гадаа  лав -2-3 хэмтэй байгаа байх аа. Харин нутгийн саахалт айлын хүүхдүүд бараг нүцгэн шахам гэрээсээ орж гарч харагдана. Тэд Цаст уулын энгэрт төрж, өссөн болохоор баргийн хүйтнийг ажрахаа байсан биз дээ.

Wednesday, December 21, 2011

Ардын багш, Доктор, Профессор Ш.Шагдар: Монгол орон жуулчдын сонирхлыг татдагийн учир юу вэ?

Монгол орон бол Төв Азийн их цөл, Сибирийн их хөвч тайга хоёрын бие биеэндээ уусан шингэх торгон зааг газарт оршдог учраас байгалийн эрс тэс онцлог бүрдсэн үзэсгэлэнт газар элбэгтэй болсоноос гадна хүн таруу суурьшдаг учраас байгалийн онгон төрх нь хэвээрээ хадгалагдан үлдсэн дэлхийн цөөн орны нэг юм. Үүнд:
Монголын өмнөд хэсгийн говь цөл нутаг, Дорнод хэсгийн хээр тал нутаг, Алтай, Хэнтий, Хангай, Хөвсгөлийн уулсын их тайга эдгээр болно. Хүний аж ахуйн үйл ажиллагаанд өртөөгүй онгоноороо байгаа байгалийн эдгээр гурван төрх байдлыг монгол оронд үзэж болно. Уулын хурдан урсгалт болор тунгалаг гол горхи, рашаан усны амт, цэлмэг тэнгэрийн гайхам, хөх цэнхэр өнгө, уул тал хээрийн агь ганганы анхилуун үнэр, цэн тогоруу, хун, галуу зэрэг түмэн зүйлийн шувуудын шуугиан чимээ, давхиад давхиад барагдахгүй их уул тал, энэ бүхэн мэдрэхүйн таван эрхтэнд нөлөөлөх Монголын байгалийн үнэн төрх болой.

Thursday, December 15, 2011




Шинэ жилийн мэнд хүргье ээ Блогчид оо.

Sunday, December 11, 2011

Та дэлхийн хэд дэхь хvн болж тєрсєн бэ?

Саяхан цэнхэр гаригийн хvн амын тоо нь 7 тэрбумд хvрсэн билээ. Хvн тєрєлхтний тvvхэнд хvн амын тоо хамгийн багаар єсч байснаа, сvvлийн 50 жилийн дотор хоёр дахин нэмэгджээ. Таны мэндэлсэн тэрхvv єдєр хvн тєрєлхтний єсєлт хєгжилтийн тvvхийн хуудсын аль хэсэгт нь багтаж байгааг та одоо мэдмээр байна уу? Тэгвэл дэлхийн хамгийн том мэдээллийн акулуудын нэг болох BBC агентлагийн сайт дээр тавьсан гайхалтай судалгааг шууд хvргэж байна. Эндээс интернэт холбогдсон хэн бvхэн єєрийгєє "Дэлхийн хэд дэхь хvн бэ" гэдгээ мэдэх боломжтой ажээ. Энэ бол маш энгийн гурван алхам хийхэд л хангалттай. Доорх талбарт тєрсєн он сар єдрєє оруулаад "GO", "Next" товчийг дарах дарааллаар тєрсєн улсаа, хvйсийн хамт оруулахад л хангалттай.


Заавар.

1. Тєрсєн огноогоо оруулна

Go товчыг дархад,
- Тэр vед Дэлхий дээр амьд байсан хvний тоо,
- Хvн тєрєлхтний тvvх эхэлсэн цагаас хойш амьдарч байсан хvмvvсийн тоо,
хоёр vзvvлэлтийг харуулна.

................ дараа нь Next товчыг дарна.

2. Тєрсєн улсаа оруулна
(Улсаа оруулахаас ємнє дэлхийн нийт хvн ам болон дундаж наслалт нэмэгдэл хорогдолыг шууд харах боломжтой)

Go товчыг дархад,
- Монголын нийт хvн амын тоо болон бусад vзvvлэлтийг харуулна.

................ дараа нь Next товчыг дарна.

3. Хvйсээ

Go товчыг дархад,
- Монголын хvн амын дундаж наслалтыг нийт болон хvйс тус бvрээр харуулна.

................ дараа нь Next товчыг дарна.

4. Таныг дэлхий дээрх хэд дэхь хvн болох дундажаар хэд наслах талаарх мэдээлэл гарч ирнэ.

Доорх линкэн дээр дараарай.
http://www.bbc.co.uk/news/world-15391515

Thursday, December 8, 2011

Монголын хөх толбын тухай


Шинээр төрсөн хүүхдийн биеэн дээр байх хөх толбыг дэлхийн эрүүл мэндийн шинжлэх ухааны хэлэнд “Mongolian Blue Spot” гэж нэрлэсэн байдаг.
Хүүхэд төрсөн цагаас өгзөг болон биеийн аль нэг хэсэгт хөх өнгийн толбо байдаг бөгөөд энэ толбо нь 3-10 жилийн дотор арилж алга болдог. Үүнийг Монголчууд хөх толбо гэж нэрлэдэг. Энэхүү хөх толбо нь Монгол, Ази гаралтай хүүхдүүдэд элбэг тохиолддог бөгөөд эрдэмтдийн судалгаагаар ОХУ-ын Буриад, Тува, Халимагийн иргэд, Монгол Улсын иргэд, Хятад улс дахь өвөр монгол иргэд, Шинжан, Казакстан дахь Дөрвөн Ойрадын иргэд, Солонгос, Манж нутаг, Афганистан, Унгар зэрэг улсын зарим хүмүүст, Америкийн Индиануудад энэхүү хөх толбо байдаг гэнэ.

Sunday, December 4, 2011

Тун сонирхолтой аялал.

Long Way Round odc. 4: Barnaul to western Mongolia
2 Men... 2 Bikes... 20000 Miles... Ewan McGregor & Charley Boorman

2 залуу...2 мотоцикл... 20000 мил...Ewan McGregor & Charley Boorman
Энэ 2-ыг дагаад Монголоороо сайхан аялчих юм байна шүү. Тун сонирхолтой аялжээ.



Өвөрхангай аймгийн Батцэнгэл сумын өвөрмөц гар урлал патент эзэмшигч У.Мөнхбатын бүтээлээс :

 Өвөрхангай аймгийн Батцэнгэл сумын өвөрмөц гар урлал патент эзэмшигч 
У.Мөнхбатын бүтээлээс сурвалжлав.
Тэрээр өөрийн нутгаас байгалаасаа бүтсэн өвөрмөц хэлбэр дүрстэй 
мод болон чулуун дүрснүүдийг цуглуулжээ. Борнуур дахь бурханч лам Пүрэвбатын "Содон судлалын музейд ч түүний бүтээлүүдээс байдаг байна. 

Цэцэгнүүд минь амрах дургүй байнаа.



"Ээжийн бүүвэйтэй хорвоо" тоглолтоос

Завхан аймгийн Дөрвөлжин сумын уугуул 57-р сургуулийн дуу хөгжмийн багш Санжийн Жигдбаралын тайлан тоглолтоос хийсэн сурвалжлагыг та бүхэнд хүргэж байна.


Friday, December 2, 2011

Хууртай мөнхрөх аялгуу -2011

Морин хуур, уртын дуу” үндэсний хөтөлбөрийн хүрээнд дөрөв дэх жилдээ зохион байгуулсан “Хууртай мөнхрөх аялгуу” уртын дуучдын уралдаанд нийслэлийн есөн дүүрэг, Говь-Алтай, Төв аймгаас уг уралдааныг зорин ирсэн 60 гаруй уртын дууч бага, дунд, ахлах гэсэн гурван нас ны ангилалд өрсөлдсөн. Бага насны ангилалд оролцсон 18 хүүхдийн ихэнх нь
“Хөөрхөн халиун ороо шүү
Хөлд нь сууж бариарай
Хүний газар хэцүү шүү
Хүлээн байж дасаарай” хэмээн дуулав. 

9-83 настай 60 гаруй уртын дууч шуранхай хадааж, 30-аад хуурч морин хуур цэнгүүлсэн уг уралдаан Монголын язгуур урлагийн гайхамшиг, монголчуудын хувцаслах донж маяг, уламжлалт өв соёлыг нэгэн танхимд цогцлоосон сайхан арга хэмжээ боллоо. Уралдааны бага насны ангилалд Налайх дүүргийн харьяат С.Номин-Эрдэнэ, дунд насны ангилалд Хан-Уул дүүргийн харьяат   Н.Цэцэгсүрэн, ахмад насны ангилалд Баянгол дүүргийн харьяат Ц.Базарваань өнгөлж, Гранпри шагналыг Баянзүрх дүүргийн иргэн Т.Алтаншагай гардав.