БИ МОНГОЛООРОО ГОЁДОГ

БИ МОНГОЛООРОО ГОЁДОГ

Friday, December 30, 2011

Тусгаар тогтнолоо зарласан ноот бичиг Австрийн төв архиваас олджээ

Бид 1924 онд тусгаар тогтнолоо зарласан хэмээн үзэж арваннэгдүгээр сарын 26 -ныг тусгаар тогтнолын өдөр болгон зарлаж өдийг хүрсэн. Харин өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 29-нийг Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ой хэмээн тэмдэглэж бүх нийтээр амарлаа. Энэ өдрийг тэмдэглэх эсэх болон баталгаатай тусгаар тогтнолоо зарласан өдөр эсэх дээр түүхчид нэлээд маргасан. Тэгвэл энэ үйл явдлыг батлах нэгэн баримт бичиг Австрийн төв архиваас олджээ. Тодруулбал, 1913 оны 11-12 сард Сакт-Петербург хотноо айлчилсан сайн ноён хан Т.Намнансүрэн тэргүүтэй Монголын төлөөлөгчид Оросын талтай гэрээ хэлэлцээр хийх үедээ Монгол Улс тусгаар тогтносныг албан ёсоор мэдэгдэж, харилцаа тогтоох хүсэлтэй буйгаа илэрхийлж байжээ. Өөрөөр хэлбэл тухайн үед Хаант Орост суугаа өрнөдийн зарим орны төлөөлөгчид илгээж байсан ноот бичиг Уйгаржин монгол бичгээр болон франц хэл дээр олжээ. Энэхүү ноот бичгийг тухайн үед Оросод сууж байсан Австри-Унгарын элчин сайд О.Сцернин хүлээн авч өөрийн улсдаа уламжилсан аж. Ийнхүү түүхийг гэрчлэх үнэ цэнэтэй ховор баримт бичгийг олсон тухай манай улсаас Австри улсад суугаа элчин сайдын яамнаас мэдэгдсэн бөгөөд ирэх оны эхээр баталгаат хувилбарыг Монголын талд хүлээлгэн өгөхөөр болжээ.
Б.Сандагдорж/WWW.NOW.MN/

1 comment:

  1. Ёстой сайхан мэдээ байна. Сайн ухвал өөр улсуудад ч бас байгаа даа. Мянгаа

    ReplyDelete