Энэ 2 эрхэмд зориулан хийсэн бялуунууд болой.
бялууны жор:
1. Дээдийн дээд гурил 30 хоолны халбага./халбаганы ирмэгээр/
2. 4 ш өндөг
3. 1 стакан ургамлын тос
4. 1 стакан элсэн чихэр
5. 30 гр ус
6. 1 хөөлгөгч /backpulver/
кремний жор:
7. 1 лааз молоко
8. 250 гр масло
9. шокаладны үйрмэг
10. 1 уут өнгөт кокосны үйрмэг
2 ижил хэмжээтэй лист , зуурагч машин хэрэг болмой.
Хийх аргачлал:
Өндөг-элсэн чихэр- ургамлын тос-гурил-ус-хөөлгөгч гэсэн дарааллаар зуурагч машиндаа зуурч бялууны зуурмагаа бэлэн болгоноо.
за ингээд бэлэн болсон зуурмагаа ижил хэмжээтэй 2 листэндээ тэнцүүхэн хувааж хийгээд 180 гр-т 20 минут жигнэнэ.
Ингээд бэлэн болсон 2 бялууны завсарт кремнээсээ түрхээд мөн дээд талд нь кремээ түрхээд дээрээс нь шоколадны үйрмэг болон өгөт кокосны үйрмэгээ жигд цацаад хөрөгөгчид 1-2 цаг байлгаж царцааж хөргөсний дараа зүсэж таваглана.
За ингээд амттайхан бялуугаа амтархан иднэ дээ. хэ хэ
nadin beegii ustchihaj
ReplyDeletebeegii bishee seegii
ReplyDeleteхаана байсан юм бол?
ReplyDelete