БИ МОНГОЛООРОО ГОЁДОГ

БИ МОНГОЛООРОО ГОЁДОГ

Wednesday, September 28, 2011

Монголчуудын малгай бүстэй харьцах ёсон.

Бүсээ чирэхийг Монголчууд ихэд цээрлэдэг.Муу эрийн шинж,хийморь золбоо доройтно, өлөн гэдсээ цувууллаа, өнчирж бэлбэсрэхийн цондон ч гэдэг. Монголчууд бүсийг нар зөв ороон бүслэх ба үзүүрийг нь дээрээс дорогш нь даран хавчуулдаг заншилтай. Бүс хийх матрериалыг 3 ба 5 алдаар тооцож хэмжиж авна. Энэ нь тооны утгын бэлэгдэлтэй холбоотой гэдэг. Хэтэрхий богино бүсийг цээрлэнэ. Ядуу зүдүүгийн ёр гэх ба бүсээ доороос нь дээш нь хавчуулбал доошлож доройтохын ёр ч гэдэг. Мөн олс дээс шидэмс бүслэвэл ядарч туйлдсаны шинж ч гэдэг. Монгол эр хүн бусдын эхнэрийн гарыг бүсэндээ хүргүүлэхгүй. Бүсээ хурган чих гаргаж очир зангидан дэрэн доороо хийж унтах ёстой. Эр хүн эмэгтэй хүний бүс бүсэлдэггүй. Бүсийг хуучирч муудсан тохиолдолд хаяж болохгүй. Заавал галд шатаана. Мөн бүсний дээгүүр алхах гишгэхийг цээрлэнэ.

Ер нь монголчууд бүс малгайгаа хамгийн их хүндэтгэг дээдэлдэг хувцас. Малгайг санамсаргүй гишгэсэн бол дариухан баруун гараар авч галын дөлөөр шившиж ариутгана. Малгайг заавал бүх хувцас бүсний хамгийн дээр тавина. Малгайг дээш харуулж тавихгүй.
Ямар ч ёслол хүндлэлд заавал малгайтай оролцоно.

Малгайн орой дээрхи сампин жинс нь өдлөн мандахын бэлгэдэл, улаан залаа нь мөнх гал шүтээн, нарны цацараг туяаг, сархийморь босохын зөн билэгдэл,  2 бүч нь хишиг буян даллах бэлэг тэмдэг гэнэ.

Ийм ч учраас бусдын малгайг өмсөх, бусдад малгайгаа өмсүүлэхийг хатуу цээрлэнэ. Малгайн саравчийг арагш харуулж өмсвөл золигт гаргасан буюу алагдах ялтан мэт жигшдэг байна. Бусдын малгайг зайлшгүй өмсөхөд хүрвэл өөрийн шүлсээр нулимж шилэмддэг нь малгайн цээрт шившлэг шингээж буй хэрэг юм . Миний малгай биш хүний малгай гээд нулимж өмсөнө. Муу хүний малгай өмсвөл үйлс үл бүтнэ,малгайгаа гээвэл толгойгоо гээсэнтэй адил гэдэг. Замд гээсэн малгай таарвал авдаггүй. Малгайг давхарлаж тавьдаггүй. Санаа сэтгэл хоёрдоно, дахиж гэрлэнэ гэж үздэг байна.

Мандах төрийн малгай,бүтэн төрийн бүс хэмээн малгай бүс 2-оо машид дээдлэн хүндэлж яваарай.

No comments:

Post a Comment