БИ МОНГОЛООРОО ГОЁДОГ

БИ МОНГОЛООРОО ГОЁДОГ

Saturday, October 30, 2010

ИХ БУРХАНТ



Монголчууд бидний соёл, түүхийн томоохон дурсгал болох “Их Бурхант” хэмээх гайхамшигт цогцолборын талаар тэр бүр хүн мэддэггүй. Халхын Сэцэн хан аймгийн Илдэн жун ван Бат-Очирын Тогтохтөр буюу То ван анх санаачилж, 1859-1864 оны хооронд энэхүү шүтээнийг бүтээн залсан гэдэг.


Эх орныхоо зүүн хязгаарыг батлан сахих, газар нутгийнхаа бүрэн бүтэн байдлын бэлгэдэл болгон найман аюулаас аврагч Жанрайсиг бурхныг одоогийн Дорнод аймгийн Халх гол сумын төв Сүмбэрээс хойш 35 км-т Халх голын баруун эргийн толгодын энгэрт хэвтээ байдлаар урлан бүтээсэн нь эдүгээ “Их Бурхант” хэмээн алдаршжээ.
Наймам аюулаас аврагч Жанрайсиг /Жигжид-жав/ бурханы дүр эл шүтээнийг То ван болон Сэцэн хан аймгийн хошуу ноёд, ихэс дээдэс чулуугаар хэвтээ байдлаар бүтээн залахаар шийдэж тухайн үед нутаг хошууны ихэс дээдэс, лам харгүй энэ шүтээнд хөрөнгө хандивлан 1000 үхэр тэргээр чулуу зөөж, 100 шахам урчууд нийлж 90 тохой буюу 30 метр урт бурхан бүтээхдээ 220 х 129 метрийн том хүрээн дотор цогцлоон 165 х 110 см хэмжээтэй ланз үсгийг хэвтээ байдлаар шигтгэн, 200 х 110 см хэмжээтэй 12 суварга болон “Их Бурхан”-г тойруулан 20 гаруй жижиг бурханг бүтээсэн хосгүй нандин дурсгал юм.

Том хүрээ нь 220x97 метр бөгөд үүний дотор талд дунджаар 165x110 см хэмжээтэй 20 ланз үсгийг хэвтээ байдлаар шигтгэж, бага хүрээн дотор 200x110 см орчим 12 ширхэг суварга болон Их бурханыг тойруулан чулуугаар урласан 20 гаруй жижиг бурханы дүр бүтээсэн аж. 

Гэвч энэхүү гайхамшигт дурсгалыг XIX зууны эцэс XX зууны эхээр дорнод Хятадын төмөр замын хэд хэдэн будлиан, үймээний үеэр эхлээд эвдэн сүйтэгсэн байна. Сүйтгэл цааш үргэлжилж Ардын хувьсгалын дараа бурхан шашныг хавчин гадуурхагчдын ширүүн гарт өртөн чулуугаар нь барилгын суурь, малын хашаа саравч барьж үрэн таран болгосон билээ. Харин 1990-ээд оноос уг дурсгалыг хуучин байдлаар нь сэргээн бүтээх санаачлага гарч 1995-1997 онд холбогдох судалгаа шинжилгээ, малталт, сэргээн засах ажил тэнд өрнөсөн билээ. Ингээд 1997 оны намар сэргээн зассан Жанрайсиг бурханыг аравнайлж ёслол үйлдсэнээр XIX зууны соёл, түүхийн гайхамшигт цогцолбор энэ бүтээл хойч үеийхэнд бодит байдлаар уламжлагдан үлдэх боломжтой болжээ.
Их бурхантын Жанрайсаг болон бусад бурхад (сэргээсэн)
Их Бурхантын талаар академич Ш.Нацагдорж, Х.Пэрлээ болон Оросын эрдэмтэн А.П.Окладников, В.Казакевич нар зохиол бүтээлдээ дурьдаж байжээ. А.П.Окладников 1949 онд Халх голын сав нутгаар судал- гааны ажлаар явах далимдаа "Их Бурхант"-ыг үзээд гайхан биширч энэ дурсгал бол уг газар нутагт оршин тогтнож байсан хүчирхэг гүрний бүтээл болов уу. Энэ нь Х-ХI зуунд холбогдох байх хэмээн үзсэнийг нэрт эрдэмтэн, археологич Х.Пэрлээ залруулж XIX зуунд бүтээгдсэн болохыг баримтаар нотолжээ.


Түүхийн хугацаанд эл цогцолбор хөрсөн дор орсон ч 1990 оноос малталт хийн сэргээн босгож засварлаад ЮНЕСКО-гийн өв санд бүртгүүлэхээр хөөцөлдөж байгаа юм байна. 1997 оны намар “Их Бурхан”-г сэргээн засварлах ажил дуусаж аравнайлах ёслолыг үйлдсэнээр соёл, түүхийн гайхамшигт цогцолбор хойч үеийнхэнд бодит байдлаараа уламжлагдан үлдэх боломжтой болжээ.

3 comments:

  1. Энэ өдрийн мэнд блог тань үнэхээр их таалагдлаа...
    Таньд маш их баярлалаа. Энэ блогыг МОНГОЛ гэсэн хүн болгон орж уншаасай гэж бодож байна.Өөрийн таньж мэддэг блог болон цахим хуудсууд дээрээ сурталчилгаа хийж өгнөө :)
    Хүндэтгсэн: N.A

    ReplyDelete
  2. энэ бурхан тэгээд одоо байдаг гэсэн үг үү, очоод үзье гэвэл байгаа юу? Яагаад ийм гоё юмыг яагаад би дөнгөж одоо л харж байдаг билээ?

    ReplyDelete