БИ МОНГОЛООРОО ГОЁДОГ

БИ МОНГОЛООРОО ГОЁДОГ

Friday, October 1, 2010

УРТЫН ДУУЧИД

Мэргэн гүнгийн их Лувсанбалдан
Алдарт Уртын дуучин Лувсанбалдан 1855 хуучин Цэцэнхан аймгийн Мэргэн Гүнгийн хошуу одоогийн Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутагт мэндэлжээ. Лувсанбалдан нь уулаас төрийн хар хүн байсан учир бага наснаасаа дуу хуурийн мөр хөөж хуучин шүхэрт засгын хошуу одоогийн Төв аймгын Мөнгөнморьт сумын нэрт дуучин Амбаатай дуу нийлж боржигоны найранд дуулж тэр үеийн сайн дуучдын арга барил нутгын аялгууг сурчээ.
 
Балингийн Лувсангомпил 1879-1969
Б.Лувсангомпил нь урьдын Цэцэнхан аймаг, сүжигт бэйсийн хошуу одоогийн Хэнтий аймгийн Идэрмэг сумын нутаг Хүрээгийн уул хэмээх газар 1879 онд малчин ард Балин гэгч хүний охин болон мэндэлжээ. Эцэг Балин нь моринд дуртай хурд их сойдог байсан тул охиноо 7, 8 настайгаас нь морь унуулж сургаж хурдан морины "Гийнгоо" зааж өгч Лувсангомпил охин нь эвлэг намбатай аялдаг байсан тул хүмүүс дуучин болно гэдэг байжээ. Мөн түүний эх Чимэдцэен муугүй дууч байжээ.
 
Сэсэржаагийн Дамчаа
Алдарт дууч С.Дамчаа нь 1899 онд хуучин Цэцэнхан аймаг одоогийн Дорнод аймгийн Халх гол сумын нутагт төржээ. Эцэг Сэсэржаа нь тэр үеийн То вангийн хөгжмийн сургуульд дуу хөгжмийн багш, уг сургууль нь жилд 1 удаа зуны дэлгэр цагийн эцсээр болдог хошуу найранд дуулж хөгжимдөх 12-14 насны 8 дууч 8 хөгжимчин хүүхдийг найр болох өдрөөс 45 хоногийн өмнөөс бэлтгүүлдэг.
 
Алдарт дууч, хуурч Майдарын Дашринцэн
Майдарын Дашринцэн нь Хуучин Цэцэнхан аймгийн Сүжигт бэйсийн хошуу Одоогийн Хэнтий аймгийн Идэрмэг сумын нутаг Хүрээгийн уулын өвөрт 1880 он Цагаан луу жил ядуу ард Майдарын ууган хүү болон төржээ. Дашринцэн дуучийн тухай түүний төрсөн дүү Майдарын Жунай 1968 оны намар хуучлахдаа ах бид 2 Хүрээгийн уулын өвөр төрсөн гэнэлээ. Би бага зэрэг дуулж нэлээд барилддаг байлаа. 26 настайдаа ахтайгаа хамт сүүлийн даншигт очиж ах маань түрүүлж байсан. Манай ах гойд сайхан эр байсан.
 
Алдарт дууч Самын Гомбо
Самын Гомбо нь 1888 оны шар хулгана жил Цэцэнхан аймаг, Хөвчийн жонон вангийн хошуу одоогмйн Хэнтий аймгийн Хэнтий сумын нутаг Дүнгэнүүр гэдэг газар Боржигон овгийн Самын хүү болон мэндэлжээ. Залуу үедээ төрийн дууч гэгдэж явсан Самын Гомбын авъяас билэг нь бага балчраасаа тодорч. Тэрээр нутгийн нэрт дууч Зэнэ Дамдин, Лимбэч Очирын Гэлдрээ хэмээх Намсрайжавын хамт найр наадамд дуулж бүх насаараа олныг баясгаж байсан ба Хэнтий сумыг байгуулахаас өмнө Бүрээ сум гэж байхад сумын даргаар ажиллан засаг төрийн үйлсэд зүтгэж явжээ. 

Уртын дуу бол монголчуудын цусанд урсдаг дуу хөгжим, бусад үндэстнээс ялгагдах өвөрмөц тэмдэг юм.

No comments:

Post a Comment

Post a Comment