БИ МОНГОЛООРОО ГОЁДОГ

БИ МОНГОЛООРОО ГОЁДОГ

Saturday, September 25, 2010

“Үхэр Монголын уур хилэн”

Монгол улсын гавьяат жvжигчин, Монголын радиогийн нэвтрvvлэгч Г.Равдан 

 http://www.onlinebook.mn/wp-content/uploads/2010/08/06%20Ukher%20Mongoliin%20uur%20khilen.mp3

Зундуйн Доржийн “Үхэр Монголын уур хилэн


 Тоо нь цөөхөн гэж басаж болохгүй
Тоомжиргүй хандаж бүр ч зохихгүй
Тоос татуулаад нэг хөдлөх л юм бол
Толгой цусдаж мэдэх үхэр Монгол
Ялагдахаараа чангардаг, магтахаар сулардаг
Яс махнаасаа хэцүү Монгол

Өрсөн тэмцэхийн цөвүүн цагт бол
Өлгийнөөс эмээл дээр дарцагладаг Монгол
Тэмүүжинг багад нь шоглож байгаад
Тэнгэр газраа нураалгахаа алдсан
Найман шарга морийг нь булааж байгаад
Навтгар тэр жаалд алуулахаа шахсан
Тэвэрч энхрийлж өсгөсөн бол
Тэмүүжин Чингис болохгүй байсан

Тэрсэлж дайрч доромжилсоны хүчинд
Тэр тив дэлхийн хаан болсон
Цагаантан гамингууд цадиггүйтэж байгаад
Сүхбххтарын цэргүүдэд хяргуулсан
Далайн чанадаас квантуны япончууд өнгөлзөөд
Дандар баатрын хорооныхонд дархлуулагдаад буцсан
Сахалт Сталинаас дэлхий даяаараа
Сандарч уймсан хэлмэгдэж байхад
Ганцхан Монголын харзгар Гэндэн
Гаансыг нь Кремльд хуга цохисон
Орос, хятад, америк хүчтэй л гэнэ
Орчлонг хөмөрч явсан удаагүй ээ
Немц,япон, франц зэвсэгтэй ч
Нэхий дээлтэнгүүд шиг эрэлхэг хөдлөөгүй ээ
Ахтай цэрэгтэй их гүрнүүдээ
Артигар Монголыг басаж болохгүй шүү
Дэндүү зоримог зангий нь хөдөлгөчихвөл
Дэлхий ертөнцөд л муу юм болно шүү
Дэлтэй сум шиг морь нь
Дэлхийг тойрсон ч цуцнаа гэж үгүй
Дээлээ хөөргөсөн номхон Монгол
Дэврээд нэг босох юм бол буцнаа гэж үгүй
Зориг нь хөвчрөөд нэг хөдлөх юм бол
Жолоо татахыг огтхон ч мэдэхгүй
Тэнгэрийн хаяанд тулж байж л буцах
Тэрсүүд Монголоос аюутугай, эмээтүгэй
Газар дэлхийл буун дуу гарч л байна
Тэр унтрана уу
Тив дэлхийд галт бөмбөг тэсэлж л байна
Тэд шантарна уу
Үхэхийг унтахын чинээ ч боддоггүй
Үзэлцээд нэг эхлэхийн бол
Үхэхээс нааш салдаггүй
Үхэр Монголын уур хилэнг
Үеийн үед дахиж бүү хөдөлгөөрэй
УМ БАЗАР ВААНИЙ ХУМ ПАД



http://www.onlinebook.mn/wp-content/uploads/2010/08/10%20Tusgaar%20togtnol.mp3

http://www.onlinebook.mn/wp-content/uploads/2010/08/11%20Mongol.mp3

http://www.onlinebook.mn/wp-content/uploads/2010/08/01%20Yusun%20erdniin%20oron.mp3






No comments:

Post a Comment