БИ МОНГОЛООРОО ГОЁДОГ

БИ МОНГОЛООРОО ГОЁДОГ

Tuesday, September 7, 2010

Монгол хүүхдийн хувцас

Монголчуудын хүүхдийн хувцсыг эрэгтэйнх, эмэгтэйнх, энхрий хүүхдийн өмсгөл (эрэгтэй хүүхдэд эмэгтэй дээлийн хийцтэй дээл өмсгөх) гэж ялгаж болох байна. Эрэгтэй нярай хүүхдэд захгүй, ханцуй богино цамц өмсгөдөг.
Ой өнгөрснөөс хойш цамц өмд болон эсвэл үргэлж хийсэн бариувч өмсгөдөг. Өрх айлд үр хүүхэд бэлгэдэж бэр мордох үед бараа хүргэх, ачаатай тэмээний түрүүчийн бараанд хүүхдийн бариувч ачдаг байсан билээ. Эрэгтэй хүүхдийн урин цагийн хувцас нь цамц, өмд, гутал, тэрлэг болно.
Цамцны зах нарийн, энгэр нь дээлийнхтэй төстэй, шилбэн уяа товч шилбэтэй, захны ухлаадасны өөдсийг ар шилд нь хадсан байдаг. Энэ нь эд бүрэн байх бэлгэдэл. Өмдний салтаа битүү, хагархай гэсэн хоёр янз. Хоёроос дөрвөн нас хүртэл хүүхдийн өмдний салтаа хагархай, харин таваас дээш насны хүүхдийн өмдний салтаа битүү хийдэг байжээ. Зөөлөн эсгий, сайтар элдэж боловсруулсан хөм, шир, арьс, бөс ззргээр бойтог хийж өмсгөдөг. Дөрвөөс дээш насны хүүхэд ойр зуур унаа унах болохоор нь насанд хүрэгсдийн өмсөх гутлын загвартай, хийцтэй гутал өмсүүлдэг юм Эрэгтэй нярайд чих хучих хэмжээний оройвчин малгай өмсгөх буюу ойгоос гурван насны багачуудад бүчлэх бүч бүхий майхан төстэй, намхан оройтой малгайг сэрүүн улиралд өмсүүлдэг.
Эрэгтэй хүүхдийн өмсгөл, хувцасны гоёл чимэглэл нэн энгийн юм. Хүүхдийн хувцасны захны ар шилд дөрөв нугалан эвхсэн захны ухлаадаснаас оюу, хөө хуяг, буу төстэй зүйл, есөн нүхт зоос, олон янзын амьтны дүрс зэргийг зүүдэг заншилтай ажээ, Энэ нь хүүхдийн хувцасны гоёл авч уг хүүхдийг гаднын элдэв сөрөг юмнаас сэргийлэх зорилгоор буу, хөө хуяг ззргийг зүү-сэн нь мэдээж юм. Нөгөө талаар ардын бэлгэдлийн ёс болон сүсэг бишрэлийн холбогдолтой амьтны дүрс, тухайлбал, үен, үнэг зэргийн дүрсийг хүүхдийн хувцас өмсгөлд хадаж ирсэн байна.
Охидын хувцас нь эрэгтэй хүүхдийнхээс ялгаатай.
Нярай охины цамц нь цээж уужны төстэй. Ойгоос дээш наснаас гурав хүртэл охидын өмсгөл, хувцас нь эрэгтэйнхтэй мөн ижил цамц, бариувч байх боловч охины цээжээр өмсөх цамц, бариувчны хормой дугуй дэрвэгэр хийцтэй, зангидсан товч, шилбэтэй, дан эмжээр тасамтай. Дээлийн өнгө тод, төлөв хурган арьсаар доторлосон байдаг.
Монголчууд аль насны хүүхдэд ямар эд бөсөөр, ямар хийц загвар гоёлготой хувцсыг өмсүүлэхийг сонгон тогтоосон ардын уламжлалт соёлтой. Охидын өмсөх малгай нь орой дээрээ нэг буюу хоёр молцог гоёлготой байв. Охидууд өнгө тод гонзгой дөрвөлжин, гурвалжин алчуур бооно. Охидууд алчуурыг ороож зангидах, бүчилж зангидах гэсэн хоёр янз байна, Охидын өмсөх малгай, зангидах алчуур болон бусад хувцас нь тэдний бие галбир өсөлтөд тохирсон байдаг, Хүүхдийн хувцсанд нарийн төвөгтэй загвар гоёлго хээ хэрэглэх нь ховор бөгөөд түүнд эртний хувцасны загвар үлэмж хадгалагдсан гэж эрдэмтэд үздэг. Хүүхдэд шинэ дээл, тэрлэг хийж өмсгөхөд, өглөөний улаан нарнаар сүүлчийн учиг хатгаад, үр хүүхдэдээ бэлэгтэй ерөөл хэлж өмсгөдөг.
Хүүхдэд шинэ дээл өмсгөхөд, бүсий нь бүсэлж хормой хотыг нь засаж өгөөд, урд, хойд хормойд нь өрөм зөөхий түрхэж, дотоод хормойг нь тос өөхөөр мялаана. Гадаад хормойг нь ганзага сур чимэг, урд хормойг нь унага даага, ход хормойг нь хонь хурга дагаг, энэ жил даавуу даалимбаар хийв, ирэх жил торго дурдангаар хийнэ гэж хэлээд ерөөл тавьдаг. Үүнд:
Урд хормой дээр чинь
Унага даага гишгэл
Хойт хормой дээр чинь
Хонь, хурга харайл!
Дотоод хормой дээр чинь
Тос өөх наалд!
Эд нь хэврэг Эзэн нь мөнх!
Энгэр захыг нь
Эрдэм номоор мялаая
гэж ерөөдөг.
Хүүхдэд зориулан хийсэн дээл, тэрлэгийг гэрийн хаалганы хатавчинд хүргэж хөдөлгөсний дараа өмсгөдөг байсан. Энхрий эмэгтэй хүүхдэд буруу энгэртэй, эрэгтэй хүүхдэд авгай дээл, тэрлэг хийж өгдөг ёс байв. Тэгэхдээ
Тоосонд бүү хүр
Тосонд хүр
Хуранд бүү хүр
Хуриманд хүр!
гэж бэлэгдэн хэлээд хойд, урд хормойноос нь гурав гурав дугтраад, өмсгөдөг заншилтай. Шөнийн цагаан гэгээ тасрах үед хүүхдэд шинэ хувцас өмсгөдөг аж. Хүүх дэд шинэ хувцас өмсгөхөд эмэгтэйд зүү, утас, харин хөвгүүнд эмээлийн жирэм, уурганы хуйв хийх сур өгдөг заншилтай нь тэдний эрхлэх ажил хөдөлмөрийн онцлогийг илэрхийлжээ.
Монгол хувцасны тухай ардын аман зохиолд элбэг гардаг. Үүнд нэг жишээ гаргая:
Манай хувцас
Бөмбөрцөг дэлхий хэлбэртэй
Бүслүүр хавчаар тохирсон
Бөөрөнхий дугариг тоорцог
Толгой дээрээ дэгжин
Эцэг өвгөдийн хувцас
Эрүүвчин захтай дээлээ
Эргэн тойрон мөшгөөд
Элбэг баянаар эдэлье
Мяндсан дурдан бүсээ
Маягийг нь олж ороох нь
Мянга олны үзэсгэлэн
Манай монголын заншил
Урныг гаргаж хийсэн
Утас татаж чимсэн
Удамт монголын гутал
Уудам нутагтаа хүндтэй
Ийм нэгэн үзэсгэлэн
Монгол бидний хувцас
Маягтай дэгжин, янзтай ганган гэсэн байна.
Ардын хувцас болон түүнтэй холбогдох зарим нэг зан үйлийн тухай тэмдэглэхийн сацуу ер нь уй гашуудал илэрхийлэх, тайлах өмсгөлийн тухай товч тэмдэглэе.
Хүн нас барсан айлд хүн орж мэндлэхэд ёс бий. Амар мэндийг нь эрэхдээ сайн байна уу гэхгүй мэнд биз дээ! гэж асуухад хариуд нь мэнд л дээ гэж хэлэх ардын уламжлалт соёл байна.
Эцэг эх, төрөл садан, ихэс дээдсийг нас барахад товлосон хугацаанд цагаан өнгийн хувцас өмсөх, үсээ авах эсвэл самнах зэргийг цээрлэх, дээлийнхээ нударга буулгах, дотогш чихэх, дээлийн дотоод, гадаад хормойг урдаа зөрүүлэн бүсэндээ хавчуулах, малгайн чих буулгаж, дотогш чихэн, буруу харуулан тавих, энгэр суганы тов чоо тайлах, түүнийг чихэж өмсөх зэргээр уй гашуудал илэрхийлэх, тайлах ёстой байжээ. Монголчууд оршуулгын өмсгөл хувцсыг нэлээд дээр үеэс хэрэглэж ирсэн авч сүүлд тусгай өмсгөл хувцсыг төдий л хэрэглэхгүй болсон бололтой.
Нас барсан хүний дээлийн захьг уруу харуулах буюу гэрийн үүд рүү чиглүүлэн тавьдаг заншилтай. Нас барагчийн цогцсонд эхлэн хүрэх хүн малгайгаа хэлтгий тавиад, дээлний энгэр, зах товчлоогүй задгай байх бөгөөд нударгаа дотогш чихэж ёс гүйцэтгэдэг. Нас барагчийн гэрийн хаяаг хөлөөр манаж, өргөстэй улаан харганаар гэрийн буйрыг шүүрдэн цэвэрлэдэг аж. Нас барсан хүний цогцос тээсэн тэмээн хөсөгтэй замд хүн тохиолдвол, бие барагч эр бол тэмээний хом шатны баруун хойд хэсэгт, харин эмэгтэй бол тэмээний хом шатны зүүн хойд талд гар хүрч уй гашуудал илэрхийлдэг. Ардын хувцасны чухал хэсгээс зарим зүйлийг төлөөлүүлэн өгүүлэхийн хамт хүмүүсийн гэзэг үс янзлах ардын соёлын нэг зүйлийн талаар цухас тэмдэглүүштэй.
Хүүхдийн даахь үргээх. Халхчуудын хүүхдийн сэвлэг авах ёс эртнээс дэлгэрсэн билээ. Хүмүүс үр хүүхдийнхээ даахийг түүний тодорхой нас, цаг улирлын товлосон өдөр ёсчлон гүйцэтгэдэг. Эрэгтэй хүүхдийн сондгой тоотой гурав буюу тав гэхчлэн насны байдлыг харгалзан даахь үргээдэг. Зун хөхөө донгодох, намар буга урамдах улирлын онцлог нэг өдрийг товлон авч үр хүүхдийнхээ даахь авдаг заншилтай.
Эрэгтэй хүүхдийн баруун шанаанаас, эмэгтэй хүүхдүүдийнхийг зүүн шанаанаас даахь эхлэн авч, алс хол ойр төрлийн ах дүү нараас яваа бол түүнийг ирэхэд хувь болгон шилний хонхорт даахь үлдээдзг. Даахь үргээх найранд, хүүхдийн талаар бэлэгдэх ерөөл тавих нь уламжлалт заншлын нэг билээ. Үүнд: эхэлж архин сөн барьж, ерөөлч бэлэг дэмбэрэлтэй үг хэлж ерөөдөг юм. Хүүхдийн сэвлэгийг авахдаа төрүүлсэн эхийн үйл үрц эсгэх үйлийн хайч (өлзий хайч) цэнхэр хадгийн хамтаар үр хүүхэд олонтой ахмад настай хүнд барьж, даахь авах ёстой. Эрэгтэй хүүхдэд ганц тав үлдээх, эмэгтэйд хоёр хөхөл санчиг (зулайдаа амуу шахам жижиг гэзэг) тавиХ нь заншил болон уламжлагдсан байна. Эрэгтэйн хөхөл тав бол бие өсөн, торниж төрийн хар хүн болох, эмэгтэй хүүхдийн хөхөл гэзэг нь гэрийн ззэгтэй болох ирээдүйг төлөөлсөн утга агуулна.
Мөн хөхөл санчиг нь эрэгтэй, эмэгтэйн ялгааг илэрхийлэх онцлог шинжтэй. Сэвлэг авсан цагаас хойш хүүхдийн нүүр царай, гадаад үзэмж, гоо сайхан жавхаатай болгох, гэзэг үсийг нь самнах сүл жих, боолт, зүүлт хийх зэргээр аль нутаг орныг ардын соёл болохыг гэрчилнэ. Ахмад хүмүүсийн гэзэгний урт богино, их бага байх, хэлбэр маягийн шинж, самнаж сүлжих, гангалах бүр нь ахмад ба залуу, мөн тэдгээрийн доторх нарийн зааг ялгааг илэрхийлэхийн хамт албан тушаал, гүйцэтгэх ажил терлийг тодорхойлох, бас хөрөнгө чинээний царыг хүртэл мэдэх нэгэн зүйл болж байв.
Монгол бүсгүйчүүл төрөлхийн сэвлэгээс үлдсэн гэзгийг үл авч түүнийг өөрийн насны байдалд тохируулж жил жилээр ахиулан нэмж тавьсаар гэзэгтэй болдог. Эмэгтэй хүүхдийн нэг наснаас арван дөрөв хүртэлх насанд анх түүний даахь авахад үлдээсэн хоёр хөхөл (эвэр) гэзгийг дахин нэмж тавьдаг байсан байна. Харин арван дөрвөн наснаас хойш уг хүүхдийн хоёр хөхөл гэзэгний хоорондох зайн үсийг бага багаар ахиулан тавьж улмаар ганц гэзэг болгон нэг сүлждэг ёстой.
Чингээд арван найман нас хүрч хавь ойрын хүмүүсийн дунд эл эмэгтэйн овог нэрийг онцлохийн хамт тэднийг гэзэгтэн гэж нэрлэнэ, Дараагаар нь хорин дөрвөн нас хүртлээ гэзгийг тэргүүний зулай шил рүүгээ ахиулан тавьсаар сүүл сүүлдээ шанх гэзэгтэй бүсгүй болно. Ийм насны болоод шанх гэзгээ гүйцээж тавьсан бүсгүйчүүл хадамд мордон очих эрхтэй байсан юм. Нөхөрт гарсан эмэгтэй гэзгээ хоёр хагалан хоёр хэсгээр самнан сүлжих бөгөөд тэднийг авгай, эхнэр хүн гэж нэрлэдэг. Авгай, эхнэрүүдийн гэзэг самнах гангалах нь бусдаас онцгой гоё ялгаатай билээ.
Монгол бүсгүйчүүдийн гэзэг үсний уламжлалт хуучин байдлыг авч үзэхэд доорх хэдэн зүйлд хураангуйлж болох байна. Эмэгтэйчүүдийн хөхөл гэзэгний хоорондох үсийг тавиагүй бол арван дөрвөн нас хүрээгүй гэдгийг илэрхийлэх, харин эмэгтэй өөрийн хөхөл гэзгийг ахиулан тавьсан байвал арван дөрвөөс арван найман насны хоорондын болохыг харуулдаг.
Хэрэв бүсгүйчүүд гэзгээ тэргүүнийхээ зулай руугаа ахиулан нэмсэн бол тэр эмэгтэйн нас арван найм өнгөрснийг гэрчилдэг. Мөн шанх гэзгээ тавьсан бол эл бүсгүйн нас хорин дөрвөөс дээш настай болохыг гаднын хүн ажиглан мэддэг. Эмэгтэйчүүд гэзгээ хоёр хувааж эхнэр үс болгон гангалсан байвал хадамд очсон, хань нөхөртэй болсноо харуулдаг ажээ.
Монгол бүсгүйн гэзэг үс гангалах янзаар нь тэднийг хооронд нь ялгаж байснаас гадна эрчүүлийн тавих сахлын байдлаар бас ангилж байсан. Эрэгтэйчүүдийн сахал олон нэр төрөлтэй, янз янзын хэлбэр байдалтай ажээ. Эрчүүлийн сахлыг дотор нь аман сахал (дээд, доод уруулын), эрүү сахал, хууз сахал гэж гурван хэсэгт ангилахын зэрэгцээ басхүү хирвээ сахал, соёо сахал, өнчин сахал (оч), тав сахал, бавгар сахал, ухнан сахал гэж нарийн ялгаатай. Цэргийн албан тушаалтан соёо сахал тавих, нас хижээл болсон хүн бавгар сахал, өвөгжөөр бол ухнан сахал, залуучууд гоёх гангалахад тав сахал, хирвээ сахал гэж тус тус тавих ёс улиран хэрэглэгдсээр ирсэн байна.
Эрэгтэйчүүдийн үндсэн сахал нь хирвээ сахал, энэ нь гангалахтай холбоотой. Гэвч эрэгтэй хүн бүхэн сахал заавал тавих ёсгүй учир хүний гэзэг үс, сахал бүр гоо зүйн холбоотой болохоор хүмүүс өөрсдийн нүүр царайны өнгө зүс, хэлбэр төрх шинжид тохируулан гоёл хийх, эсвэл ахмад настай болсны шинжийг илэрхийлж хэрэглэх билээ.
Халхын баруун нутгийн самганууд өнөө үед гэзгээ хоёр хэсэг болгон сүлжиж өвөр энгэррүүгээ тавих нь урьдын уг нутгийн хүмүүсийн гэзэг үсний уламжлалыг хадгалах, нөгөөтэйгүүр хөрш ястны соёлын нөлөө тусгал даруй мөн. Харин залуу эмэгтэй, охид нь гэзгээ хот маягийн эмэгтэйн гэзэгтэй адил гоёх болж хувьссан байна. Халх авгайчууд гэзгээ тэргүүний ар тийшээ ганц сүлжих нь насанд хүрсэн гэзэгтэйг илтгэх уламжлал байна.
Эх сурвалж: ORIGO.MN

No comments:

Post a Comment