БИ МОНГОЛООРОО ГОЁДОГ

БИ МОНГОЛООРОО ГОЁДОГ

Saturday, September 4, 2010

Хөөрөг хаана, хэрхэн vvссэн бол...


Монголчуудын эрхэм ёс заншлын нэг нь амар мэндээ мэдэн хєєрєг солилцон тамхилах ёс билээ.Ер нь хєєрєг хаана vvссэн, хэдийд vvссэн гэх асуултууд нь тодорхойгvй хоцорч байгаа ба зарим нэгэн хэвлэлд монголчууд 11-12-р зуунаас хэрэглэж иржээ гэх мэтчилэн бичсэн нь ихэд эргэлзээг тєрvvлж буй юм. Учир нь Я.Цэвэлийн «Монгол хэлний тайлбар тольд» хамарт vнэрлэн хэрэглэх тамхи хийх савыг хєєрєг гэнэ гэсэн байдаг. Нэгэнт тамхитай холбогдон яригдаж буйгаас vзэхэд монголчууд Чингисийн vед тамхи татаж байсан байж таармааргvй. Монголын нэвтэрхий тольд бичсэнчлэн vнэртэн хэрэглэх сав гэж ойлговол єєр хэрэг бєгєєд аль ч тохиолдолд археологын малталт судалгаа, тvvхэн баримтаар батлагдаж баймаар. Нийтэд хvлээн зєвшєєрєгдсєнєєр бол тамхийг 15-зуун хvртэл америк тивийн уугуул иргэд болох индианчуудаас єєр хvмvvс мэддэгvй байсан бололтой. Археологын судалгаагаа манай эриний ємнєх 4000 оны vед хойд америкийн индианчууд тамхийг хэрэглэдэг байсныг харуулдаг. Тэд тамхийг эрvvлжvvлэх увидастай шидэт зvйл хэмээн vзэж ер нь бол бурхадтай харьцахтай л зvйрлэдэг байжээ.
Дэлхий нийтээр єргєн хэрэглэдэг tobaco гэдэг нь Тобаго арлын нэр гэж зарим судлаачид vздэг. 1492 оны 10-р сарын 15-ны єдєр Колумбын экспедицийн испани далайчид єнєєгийн Тєв ємерикт хєл тавьснаар тамхитай анх учиржээ. Тэр vед индианчууд тамхины ёс заншилдаа хэрэглэдэг хуйлсан навчийг tobaco гэж байв. Улмаар испани, португалчууд тамхины навч, vрийг европт авчиран тарьж эхэлсэн байдаг. Олон улсад тєрєл бvрийн хорио цээрийг тогтоож байсан боловч маш хурдтайгаар тархжээ. Усан цэрэг, худалдаачид шашны зvтгэлтнvvдээс гадна улс тєрчид ч энэ vйлст хувь нэмрээ оруулцгаасан байдаг. Португалийн хааны ордон дахь францын элчин сайд Жан Нико (Jean Nicot) 1560 онд багаахан хэмжээний тамхийг францын хатан хаан Екатерина Медичид эмчилгээний зориулалттай хэмээн илгээснээр тэр нь хатан хаанд сайнаар нєлєєлж, улмаар франц даяар тархжээ. 19-р зууны эхээр гаргаж авсан алкалойдыг тvvний нэрээр никотин хэмээн нэрлэсэн тvvхтэй.
16-р зууны сvvлийн хагасаас дэлхий даяар тvгж 17-р зуун гэхэд дэлхий тэр аяараа тамхи татах болсон байна. Навчин болон хамрын тамхи 16-р зууны сvvлээр португал, испанийн далайчид, худалдаачид, шашны зvтгэлтнvvдээр дамжин Филипинээс эхлэн Японоор дамжин тус бvс нутагт тархсан гэж судлаачид vздэг. 17-р зуунд тэндээсээ зvvн хойд хятад, солонгос монгол руу тархсан гэж бичигдэх нь нь ч бий. Хятадууд хамрын тамхиа хийх савыг тєрєл бvрийн хэлбэр хийцтэйгээр хийх болж, vvндээ шил, шаазан гэх мэт тєрєл бvрийн материалуудыг ашиглан яваандаа урлаг, гоёл чимэглэл талаасаа их хєгжин дэлхий нийтээр Chinese snuff bottle гэсэн нэрээр мэдэгдэх болсон. Хятадын Гуанжоу, Бээжин, Шанду, Ляонин мужууд, Тvвд , Монголд хєєргийг хийж ихэд хэрэглэх болсон бєгєєд Тvвдэд янз бvрийн металлаар , Хятадын Ляонин мужид гартаамаар хийх нь их байжээ. Хєєрєгний дотор талынх нь зураг, тэгш гєлгєр сайхан гадаргуу, урлагын єндєр хэмжээнд очсон сийлбэр зэргээрээ Европт гайхагдан vнэт эдлэл цуглуулагчдын сан хємрєгт очиж эхэлжээ.
Энэ дашрамд дурдахад манай зарим судлаач эрдэмтэд «Колумб тамхийг Европт авчрахаас ємнє зvvн талаасаа Берингийн хоолойгоор Америкийн уугуул иргэдтэй харилцаж байх тэр цаг vеэс л тамхийг монголчууд мэддэг байсан болов уу гэсэн таамаглал бий.» гэж бичсэн байдаг. Тун эргэлзээтэй судлаж байж л дvгнэлт гаргах асуудал. Ямартаа ч энэ асуултыг уншигч танд нээлттэй орхиё.

No comments:

Post a Comment