БИ МОНГОЛООРОО ГОЁДОГ

БИ МОНГОЛООРОО ГОЁДОГ

Sunday, September 5, 2010

СОНСООРОЙ Зууны манлай уртын дуучин Норовбанзад дуулж байна, Дуулим хорвоод дуулах гэж төрсөн ,,,,,

ГООЛИНГОО

Зvvдээ, нойрны минь дотор оо ай
Зvрхний маань Гоолингоо нь vзэгдээд байх юм аа ай
Зvйлчлээд хэлсэн vг нь ээ хөө
Миний маань цээжинд хадаастайхан байх юм аа ай
Арван тvмэн адуу сүрэг нь
Арынхаа ууланд алагласхийгээд байх юм аа ай
Амраг Гоолингоогийн алтан хvрээ нь хөө
Арынхаа ууланд нь цайрасхийгээд байх юм аа ай
Vй тvмэн адуу нь болбол
Єврийнхєє ууланд алаглаад байна
Vнэн хайртай Гоолингоогийн хэлсэн vг
Єєрийн минь цээжинд хадаастайхан байх юм аа ай
ЭРДЭНЭ ЗАСГИЙН УНАГА

Эрдэнэ засгийн унага нь
Эрэмгий болоод жороо доо
Элст манхнаар нутагтай
Эмгэн буурал ээжтэй
Товуу засгийн унага нь
Товолзуулсанхан жороо шүү
Товцог толгодоор нутагтай
Тун чиг өвгөн аавтай
Нарийн цагаан замаар нь
Насны багад дөгийлөө
Ногоон толгойд нутагтай
Номхон олон дүү нартай…
ҮЛЭМЖИЙН ЧАНАР


Үлэмжийн чанар төгөлдөр
Өнгө нь тунамал толь шиг
Үзэсгэлэнтэй сайхан царайг чинь
Үзвэл лагшин төгс маань
Үнэхээр сэтгэлийг булаанам зэ
Хөшүүн сэтгэлийг уяруулагч
Хөхөө шувууны эгшиг шиг
Хөөрхөн эелдэг үг чинь
Хүүрнэн суухад урамтай
Хөөрхөн аальт мину зэ
Учирмагц сэнгэнэсэн
Уран гол шиг бие чинь
Угаас хамт бүтээсэн
Улаан зандан үнэр чинь
Улмаар сэтгэлийг хөдөлгөнөм зэ
Бадамын дундаас дэвэрсэн
Балын амт адил
Баясгалант ааль чинь
Бахдаж ханашгүй
Баярыг улам аривтганам зэ
Хүний энэ насанд
Хүссэн хэргээ бүтээгээд
Хүсэлт тэнгэрийн эдлэл мэт
Хөлгүй жаргалангийн далайд
Хөвж хамтдаа жаргая…

No comments:

Post a Comment