БИ МОНГОЛООРОО ГОЁДОГ

БИ МОНГОЛООРОО ГОЁДОГ

Friday, October 29, 2010

Шуранхай

Шуранхайлах гэдэг нь аялгууг хоолой, цээж, гэдэсний булчингийн цохилтоор чичирхийлүүлэн дуудахыг хэлдэг. Уртын дуучдын ур чадвар, тэдний авъяас, бие физиологийн онцлог, уртын дуу анх сурсан арга барилаас шалтгаалан шуранхайг янз бүрээр хийдэг. Жишээ нь Дэлхийд Монголын нэрийн хуудас болсон ардын жүжигчин, төрийн шагналт, хөдөлмөрийн баатар Норовбанзад гуай энэ гурван шуранхайг гурвууланг нь хийдэг байсан гэлцдэг. Шуранхайд амьсгаа тун чухал үүрэгтэй. Амьсгаа хүрэхгүй хүн уртаар шуранхайлан дуулж чадахгүй. Амьсгалыг гурван янзаар авдаг гэдэг. Манай дуучид ихэвчлэн цээжнээсээ амьсгаа авдаг. Дуурийн дуучид голцуу гэдэснээс амьсгаа авдаг бол Норовбанзад гуайг бүр бүдүүн гэдэсний угаасаа амьсгаагаа авдаг учраас амьсгал дутдаггүй гэж ахмад морин хуурч Балжир хэлдэг байлаа. Тиймээс дээрх гурван аргаар шуранхайлж чаддаг байжээ. Хэнтийн дуучин Монгол улсын ардын жүжигчин Шархүүхэн  цээжний цохилгоор шуранхайлдаг бөгөөд хажууд нь хуурдаж суухад цээжнийх нь цохилтонд хуурын аялгуу дарагдаад дагаж тоглоход их ур чадвар шаарддаг байсан гэдэг. Ихэнх уртын дуучид хоолойн цохилгыг сайн хийдэг.



No comments:

Post a Comment