БИ МОНГОЛООРОО ГОЁДОГ

БИ МОНГОЛООРОО ГОЁДОГ

Saturday, October 16, 2010

9 ХӨЛТ ЦАГААН ТУГ

Монгол улсын төрийн vйлс ариунаар мандан бадрахын бэлгэдэл нь есөн хөлт цагаан сvлднээ шингэжээ. Цагаан сvлд нь цагаан адууны дэл сvvлээр манжилга /гөхөл/ хийсэн хялгасан туг юм. Энэ нь голдоо нэг том сvлд, тvvнээ тойруулсан найман бага тугнаас бvрэлддэг тул есөн хөлт цагаан сvлд гэгджээ. Сvлдний орой дээр нь ган төмрөөр урлаж алтаар шарсан галтай гурван vзvvр сэрээтэй, тvvнийг доорхи дvгрэг цар /таваг/ -ны нь наян нэгэн нvхнээс доош цагаан хялгасан ямааны нарийхан зvссэн арьсан илгээр бэхэлсэн байдаг. Гол сvлдийг тойруулсан найман дагалт сvлдийг элч сvлд гэнэ. Элч сvлдыг гол сvлдтэйгээ чагталан холбосон байдаг. Эртний монголын тєрийн ёсонд есөн хөлт цагаан сvлдээ босгож хаанаа хаан ширээнд нь залдаг байв. Мөн нэгэн гол сvлдээ тойруулан найман хөлийг орлуулан найман цагаан дарцаг босгох буюу тvvнээ товчлон найман хөл унжуулдаг ёс ч байв. Цагаан сvлдыг Ар, Өвөр Монголын олон хошуунд тахиж байсан бөгөөд халхад Чингис болон Цагаадай хааны цагаан сvлд хадгалагдан vлдсэний зарим нь улсын төв музейн vзмэрт буй. Vvнээс Эрдэнэ-Зуу хийдийн орчим байсан Чингисийн цагаан сvлдний тухай сонирхуулбал: Эрдэнэ-Зуугийн өмнө Баруун хvрээ гэж байжээ. Энэ хvрээнд жижгэвтэрхэн байшинд хадаг яндар болсон цагаан vстэй туг байв. Тvvнийг тусгай лам нар харж хамгаалсаар иржээ. Уул тугийг дөрвөн зvгээс нь төмөр гинжээр  аргамжсан байв. Хадаг яндар дээгvvр сэрээний гурван vзvvр цухуйж харагдана. Тэнд нэг дун бvрээ байдаг байж. Тvvнийг Чингисийн цэргийн бvрээ гэдэг. Лам нар нь ном уншиж тугаа тахидаг байсан. Мөн Цагаадайн цагаан сvлдийг Халхын Засагт хан аймгийн Лу жанжин гvний хошуу буюу одоогийн Увс аймгийн Өндөрхангай сумын нутаг Хан хөхий уулын өвөрт хадгалан их наадам хийж тахидаг байжээ. Тэнд тэрхvv цагаан сvлдийг хадгалдаг тусгай vе залгамжилсан тугчин хvмvvс байдаг байв. 





3 comments:

  1. баярлалаа, мэдүүштэй мэдээлэл оруулсан байна

    ReplyDelete
  2. маш их баярлалаа. хайж байсан мэдээлэлэээ олчлооо хэхэ

    ReplyDelete
  3. Энэ цаана нь явдаг ая ёстой гоё сүртэй ая тэ?Хэний ямар нэртэй ая байдын бол?

    ReplyDelete