Энд хийгдсэн 37 төрлийн туршилт судалгааг бүр 1974 оноос хиймэл дагуул дээр туршиж байсан бөгөөд зарим туршилт судалгаа 1998 он хүртэл үргэлжлэн сансарт хийгдсэн байна. Судалгааг Б.Чадраа, Л.Лхагва удирдсан.
Ж.Гүррагчаа: Ач охиноо төрөхөд сансарт ниссэн шигээ л догдолсон шүү
“Сансрын хөлгийн бүхээгт саяхан л сууж байсан санагдана. Даруй гучин жил өнгөрчээ. Энэ хугацаа нэг л амьсгал авахад өнгөрсөн мэт бодогдож байна шүү” гэж тэрээр өгүүлэв. Хэн гэдгийг нь манайхан төвөггүй гадарлаж байгаа болов уу Өнөө жил, бүр тодруулбал, энэ сарын 22-нд монгол хүн сансарт ниссэний гучин жилийн ой тохиож байгаа. Тэртээ нэгэн мянга есөн зуун наян нэгэн оны гуравдугаар сарын хорин хоёронд Монголын Улсын иргэн Жүгдэрдэмидийн Гүррагчаа, хуучнаар ЗХУ-ын иргэн Владимир Жанибековын хамт сансарт нисэж, хүйлэн хөх огторгуйд найм хоногийг өнгөрөөн эх дэлхийдээ эсэн мэнд буцаж ирсэн нь хүн төрөлхтний түүхэнд нэгэн онцгой үйл явдал болсон билээ. Тэрхүү цаг мөчийг Монголын ард түмэн яаж их догдлон хүлээн авсан тухай, “Бид Манжийн дарлалаас салж, эрх чөлөөгөө олохдоо л ингэж сэтгэлийнхээ нарыг мандтал баярласан байх аа” хэмээн Цэндийн Дамдинсүрэн гуай хэлж байсан тухай гээд олон зүйлийн талаар бодмоглов. Ж.Гүррагчаа баатрынд өнжихөөр, тэднийхийг зорин очихдоо эл бүгдийг санасан хэрэг л дээ.
Өнжих айлын маань эзэн гэртээ ганцаараа байна. Гэргий нь ажлаараа нэг очоод ирье гээд явсан гэнэ. Эднийх хоёр хүүтэй юм байна. Том нь тусдаа гарсан аж. Харин бага хүү нь гадаадад сурдаг бололтой. “Хэдүүлээ гал тогоо хавьд суучих уу. Манайх энэ байранд нүүж ирээд удаагүй байгаа юм. Цагаан сарын дараа л ирсэн. Уван цуван юм хумаа зөөж л байна” гээд тавагтай чихэр дөхүүллээ. Мань хүн цагаан майктай, түүний гадуур энгэр нь задгай нимгэн хар цамц, доогуураа бэлтгэлийн өмд өмсчээ. Ихэд жавхаалиг харагдсан. Учир нь босч суухдаа тийм нэг цэгцтэй, хааш яаш биш. Ухаандаа 00-ын өрөөнд орохоор явахдаа хармаандаа гараа хийчихээд тэр богинохоон зайнд нуруу тэгш алхаж байх жишээний. Бүхий л насаараа цэрэг, армид ажиллаж, Батлан хамгаалын сайд хүртэл хийж явсан, тэгээд улсын баатар хүн аргагүй биз дээ.
Бидний яриа энгийн хэрнээ сонирхолтой гэж хэлж болохоор сэдвээс эхэлсэн. Тэр нь юу вэ гэхээр эрүүл, зөв хооллолт, за тэгээд бясалгалд тогтмол явж байх, өөртөө ер бусын энерги цуглуулж байх тухай. Яагаад гэнэт ийм зүйл ярих болов гэхээр Гүррагчаа баатар цагаан хоолтон болоод тав хонож байгаа юм байна. Дэргэдээ нэг литр, таван зуун граммын савтай бор шаргал цай тавьжээ. Эмчилгээний зориулалтын цай аж. Өдөрт дээрх хэмжээгээр нэг савыг уух ёстой юм байна. Мөн нэг литр ус уух ёстой гэнэ. “Манайхан чинь буруу хооллолтоосоо, амрах үедээ амарч чадааггүйгээсээ, үргэлж уур бухимдалтай, стресстэй байдгаасаа болж эрүүл мэндээ алддаг юм байна. Маш богино насалдаг юм байна” хэмээн өгүүллээ. Өдий насалтлаа мах идэж явсан хүн гэнэт цагаан хоолтон болоход ямар байх юм, мах идмээр санагдах юм уу гэхэд, үгүй яахав дээ хүн гээч чинь ходоодоо захирч ялж дийлэх л хэрэгтэй. Аливаад өөрийн итгэл үнэмшлээр хандахад болохгүй зүйл байхгүй ээ гэх ухаалаг хариулт өгсөн шүү.
Савтай цайных нь дэргэд нэгэн жижиг ном харагдана. Сонирхвол “Онцгой томилолт” гэсэн ном ажээ. Монгол хүн сансарт ниссэн тэр ахуй цагт зохиолч, яруу найрагчид сансар огторгуйн тухай дуулж, нэртэй хөгжмийн зохиолчид ая оруулсан, үндсэндээ сансрын нисэгч баатартаа зориулсан дуунууд байна. Эхний дуу нь Сономын Удвал гуайн шүлэг “Ээжийн өгсөн арван төгрөг”. Уг бүтээлээс үүдэн нэгэн ярианы учиг хөвөрлөө.
Мань хүнийг сансарт нисэх нь тодорхой болох үед албаны хүмүүс хөдөө гэрт нь очиж аав ээжтэй нь уулзжээ. Хүү тань сансарт нисэхээр боллоо гэдгийг дуулгаад хэлүүлэх үг байна уу гэхэд аав нь үе дамжиж ирсэн жижиг цагаан хөөргөө, ээж нь авч явахад амар хялбар юм, мөн төрийнх нь сүлдтэй юм даа гээд арван төгрөг өгсөн гэдэг. Баатар эл хоёр нандин зүйлээ одоо хэр нь нандигнан хадгалдаг аж. Би та хоёрт хөөргөө үзүүлнэ ээ гээд өөрийнхөө өрөө рүү давхиад орчихов. Удалгүй хоёр гартаа гурван хөөрөг барьсаар хүрч ирлээ. Хөгнөхаанын хийдийн цорж лам Дугар гэж хүний жижиг цагаан гэдэг хөөрөг. Нөгөө хоёр хөөрөгнийхөө түүхийг ч бас ярив. Баатар жижиг цагаан хөөргөө барьчихаад “Манайхан өнөөдөр хэчнээн саяын үнэтэй хөөрөг барьж, жийп унаж, эд хөрөнгөөрөө гайхуулах нэг нь гайхуулж л байна. Харин надад байгаа хамгийн үнэт зүйл энэ дээ. Үе дамжиж ирсэн, өөртэй минь хамт сансарт ниссэн царай муутай энэ хөөргийг би юугаар ч сольшгүй эрдэнэ гэж боддог” гэсэн нь нэгийг бодогдуулж байв шүү .
Тэрээр бас нэг зүйлийг сэтгэл догдлон өгүүлсэн. Ширээн дээр зэрэгцүүлэн тавьсан гурван хөөрөгний нэгийг түүний дотно анд, гавьяат нисэгч Д.Сүрэнхорлоо өгсөн юм байна. Өгөх ч гэж дээ толгойгүй хөөрөг захаас худалдаж аваад явж байхдаа түүний өрөөнд мартсан аж. “Урьд шөнөжингөө Сүрэнхорлоогоо зүүдлээд байсан. Хөөргийг нь гаргаж та хэдэд үзүүлэн, найзыгаа дурсах гээд байж л дээ” гээд амандаа маани унших нь дуулдав.
“Өнгөрсөн гучин жилийн хугацаанд хичнээн сонин хэвлэл, телевиз радиогоор гарав даа. Гэхдээ тэр бүгд миний санаанд хүрдэггүй юм” хэмээсэн нь ихэд сонирхол татлаа. Баатрын ингэж хэлсний учрыг би даруй ойлгосон юм. Түүнээс яриа хөөрөө авч, нэвтрүүлэг бэлдэхдээ дандаа л сансарт хэрхэн ниссэн, тэнд өнгөрүүлсэн цаг хугацаа ямар байсан, эх дэлхийдээ эргээд ирэхэд юу бодогдож байсан тухай л асууж байж. Мань хүн уг сэдвийн хүрээнд дандаа ярьсаар, өнөө л ярьдаг зүйлээ давтаад түнээсээ бүр уйдаж, зурагдчихсан пянз шиг болчихсон байгаа юм. Улсын баатар, сансрын нисэгч тэрээр удам гарлынхаа талаар, ус нутаг, ижий аав, бага насныхаа тухай ярих тун чиг их хүсэлтэй байгаа нь аяандаа ойлгогдов. Ер нь ижий ааваа, ус нутгаа юунаас ч илүүтэйгээр санаж, хэдэн жил нуурандаа очоогүй шувуу адил гуниглан байгаа нь ярианых нь өнгөнөөс илт анзаарагдсан юм.
Түүний унасан газар, угаасан ус нь Хөгнөхаан уул, Тарнын гол гэнэ. Булган аймгийн Гурванбулаг сумын нутаг гэдгийг монголчууд мэднэ.
Манай нутгийнхан чинь сахилгагүйтвэл сахилгагүйтнэ ээ. Ямар сайндаа “Тарнын яргай тархинд чинь зоочихоод тарган хонины махаар шөл хийж өгье” гэх үг гарах вэ дээ.Тарнын хавчиг яргай бол алдартай. Түүгээр ташуур хийж барьсан хүн аз хийморь, цог золбоотой байдаг гэлцдэг дээ гэв. Ус нутгаа ярихад хоёр нүднээс нь гэрэл цацарч, зүрх сэтгэл нь хэдүйнэ Хөгнөхаан уул, Тарнын голдоо очиж, Авзага хайрханыхаа зүг хараа бэлчээн, салхи савирт нь алгадуулан байна уу гэмээр тийм нэг догдлонгуй байх ажээ. Хэд хоногоос нутгаа зорих гэж байгаа нь ийн догдлоход хүргэсэн болов уу. Гучин жилийн ойн баримтат киноны зураг авалтын нэгэн хэсгийг баатрын төрсөн газар очиж авах юм байна.
Манай нутгийнхан чинь сахилгагүйтвэл сахилгагүйтнэ ээ. Ямар сайндаа “Тарнын яргай тархинд чинь зоочихоод тарган хонины махаар шөл хийж өгье” гэх үг гарах вэ дээ.Тарнын хавчиг яргай бол алдартай. Түүгээр ташуур хийж барьсан хүн аз хийморь, цог золбоотой байдаг гэлцдэг дээ гэв. Ус нутгаа ярихад хоёр нүднээс нь гэрэл цацарч, зүрх сэтгэл нь хэдүйнэ Хөгнөхаан уул, Тарнын голдоо очиж, Авзага хайрханыхаа зүг хараа бэлчээн, салхи савирт нь алгадуулан байна уу гэмээр тийм нэг догдлонгуй байх ажээ. Хэд хоногоос нутгаа зорих гэж байгаа нь ийн догдлоход хүргэсэн болов уу. Гучин жилийн ойн баримтат киноны зураг авалтын нэгэн хэсгийг баатрын төрсөн газар очиж авах юм байна.
“Гурванбулаг сумыг дээр үед Түшээт хан аймгийн Хангай хайрханы хошуу хэмээн нэрлэж байжээ. Хангайхайрхан бол Хөгнөхаанаас зүүн урагш тавь орчим километрт байдаг талын намхан уул. 1924 оны үед Хангайхайрхан уулын Хан уул сум гэж байгуулагдсан нь одоогийн Гурванбулаг сум юм. Хан уул гэдэг нь Хөгнөхаан уулыг хэлж байгаа. Түүхийн бичиг баримтад ч ийн тэмдэглэгдсэн байдаг. Удам угшлыг минь хөөвөл, аав минь хүний өргөмөл хүү. Төрсөн эцэг нь Г.Цэсэм гэж Архангайн Хашаатын хүн байжээ. Өргөж авсан аав нь Ш.Балдан гэж хүн байлаа. Тэрээр нутаг хошуундаа нэртэй бөх байж. 1920-иод оны дундуур болж байсан Хангайхайрхан уулын тахилгын бөхийн барилдааны оноолтын данс архивт байдаг юм билээ. Өвөө аавынхаа тахилгын наадамд түрүү, үзүүр, их шөвөгт үлдсэн баримтуудыг сүүлд олж үзсэн. Өвөг эцэгтэйгээ дахин уулзсан мэт, өвөр дээр нь суугаад дахин үнсүүлэх адил тийм гоё сэтгэгдэл төрж байлаа. Би чинь айлын том болохоор өвөө эмээгийнхээ гар дээр л өссөн дөө” гэж ус нутаг болоод удам гарлынхаа тухай товч өгүүлэв.
Гэрийн эзэн энэ зуур босч, зурагтны дор байх утсаар ганц нэгхэн кноп дараад “Миний хүү ээ, аавынд нь хоёр хүн ирээд байна” гээд өөр зүйл хэлсэнгүй харилцуураа тавьчихав. Та сая хэнтэй юу ярьчихав аа гэж хэрэгт дурлахад, манай том хүүгийнх хажуу талын хаалга. Аавынд нь сонины хүмүүс ирнэ, наад зах нь гурав дөрвөн хүн ирэх байх шүү гээд бэрдээ хоол захичихсан юм. Тэгтэл хоёулахнаа л ирлээ гэж байна.
Гэрийн эзэн энэ зуур босч, зурагтны дор байх утсаар ганц нэгхэн кноп дараад “Миний хүү ээ, аавынд нь хоёр хүн ирээд байна” гээд өөр зүйл хэлсэнгүй харилцуураа тавьчихав. Та сая хэнтэй юу ярьчихав аа гэж хэрэгт дурлахад, манай том хүүгийнх хажуу талын хаалга. Аавынд нь сонины хүмүүс ирнэ, наад зах нь гурав дөрвөн хүн ирэх байх шүү гээд бэрдээ хоол захичихсан юм. Тэгтэл хоёулахнаа л ирлээ гэж байна.
Төд удалгүй хорь гаран насны залуухан бүсгүй тавагтай хоол барьсаар ороод ирэх нь тэр. Гуляш байна. Бидэнд махтай, гэрийн эзэнд махгүй гурил будаа байх аж. “За би чинь тусдаа хоолтой хүн шүү” гэсээр бүгд будаатай хоол бувар бувар хийгээв. Хоолоо идчихээд гэрийн эзэн дэргэдэх савтай цайгаа амаар нь залгилж, харин бид хоёр сүүтэй цай аяганаас оочлов.
Ах нь хотод анх яаж ирснээ ярих уу гээд зөөлөн инээмсэглэж байна. Тэг л дээ хэмээн найрсгаар хариулаад өөдөөс нь ширтлээ. Баатар баруун гараараа нүднийхээ шилийг авч зүүн гараараа хоёр нүдээ нухлаад шилээ буцааж зүүснээ ихэд төв царай гаргаж ийн өгүүлсэн юм. 1959 оны нэгдэлжих хөдөлгөөн өрнөж байх үеэр юм гэнэ. Зарим нэг айлууд нэгдэлд орохоос урьтаж, Улаанбаатарын зах зээлд мал ахуйгаа борлуулах зорилгоор тавин есөн оны намар наашаа гарчээ.Тэмээнээс бусад мал туугаад нутгийн хүмүүс тууварт гарахад Жүгдэрдэмид гуай гуравдугаар ангийн хүүгээ амины хэдэн малтайгаа тууврын хүмүүст захиад явуулжээ. Долоо хоногийн турш мориор явж ирсэн байгаа юм.
Ах нь хотод анх яаж ирснээ ярих уу гээд зөөлөн инээмсэглэж байна. Тэг л дээ хэмээн найрсгаар хариулаад өөдөөс нь ширтлээ. Баатар баруун гараараа нүднийхээ шилийг авч зүүн гараараа хоёр нүдээ нухлаад шилээ буцааж зүүснээ ихэд төв царай гаргаж ийн өгүүлсэн юм. 1959 оны нэгдэлжих хөдөлгөөн өрнөж байх үеэр юм гэнэ. Зарим нэг айлууд нэгдэлд орохоос урьтаж, Улаанбаатарын зах зээлд мал ахуйгаа борлуулах зорилгоор тавин есөн оны намар наашаа гарчээ.Тэмээнээс бусад мал туугаад нутгийн хүмүүс тууварт гарахад Жүгдэрдэмид гуай гуравдугаар ангийн хүүгээ амины хэдэн малтайгаа тууврын хүмүүст захиад явуулжээ. Долоо хоногийн турш мориор явж ирсэн байгаа юм.
“Би гэдэг амьтан ийш тийшээ ёстой нэг эрвээхий адил дэгдэж байсан даа. Ах нар хаашаа л яв гэнэ морьтой чавхидаад л. Харин шөнө нь бол ямар ч нэмэргүй нам унтана. Хотын зах руу ирээд мал хуйгаа бүгдийг нь борлуулчихлаа. Тууж ирсэн мал тарган гэдэг жигтэйхэн. Ингээд нутгийн ахтайгаа Гандангийн дэнжид айлд очлоо. Бид хоёр нэг нэг морьтой, бас нэг тэмээтэй. Тэр тэмээг замаасаа л авсан юм даг” гэв.
Гандангийн дэнжээс Тасганы овоон дээр гарч хоёр морио болон тэмээгээ идүүлдэг байж. Нэг удаа ахтайгаа хоёул байж байтал ах нь айлаар орохоор болж, хоёр морь, тэмээгээ харж байгаарай гэж захичихаад яваад өгч. Мань хашрын ойролцоо хэдэн хүүхэд тоглож байснаа хүрч ирээд тэмээ, морийг нь сонирхож хэд хэд тойрч харчээ. Тэгснээ морио унуулаач гэсэн байна. Өөрийнхөө номхон зээрдийг эхлээд унуулсан аж. Тэгтэл нөгөө морио унуулаач гэсэн гэнэ. Ахынх нь морь бол номхон зээрдийнх нь дэргэд дэлийг нь засчихсан, орос эмээл тохчихсон, ганган морь байсан хэрэг. Гэм нь жаахан дошгин байж.
“Та хэд энэ морийг унаж чадахгүй ээ. Их дошгин морь. Би ч бараг унаж чаддаггүй. Чөдөртэй байгаа болохоор номхон юм шиг харагдаад байна” гэж учирлажээ. Гэтэл өнөө хүүхдүүдийн сонирхол улам нэмэгдэж, наад морио унуулбал үүнийг өгнө шүү гэжээ. Тэр нь урьд өмнө үзээгүй гоё шүгэл байх юм гэнэ. Нөгөө нөхдүүд хорхойг нь хүргэх гэж байгаа юм шиг тас тасхийтэл шүгэлдээд л байж.
Тэгэхээр нь “Ер нь, ахын морийг унуулдаг хэрэг. Гоё шүгэлтэй болъё гээд чөдөр тушааг нь аваад мордуултал байдаггүй ээ, морь жаахан хажуу тийшээ налтал цаагуур нь даваад уначихдаг байгаа. Өнөө сүржигнүүр морь ухас гээд давхитал эмээлийнх нь хоёр гөлөм, дөрөөтэйгээ харшиж дэрвээд тачигнаад алга боллоо. Ингээд ахынхаа морийг алдчихлаа. Яах учраа олохгүй байж байтал миний дэргэд хааяа ирээд хиам миям идээд, түүнээсээ надад өгдөг 1000-ын дугуйтай ах ойр байж таарав. Ах нь явъя ирье гээд миний морийг унаад явлаа. Багагүй удсаны барьж чадсангүй, чиний морь эцчихсэн юм уу гээд ирдэг байгаа. Би айж байгаа гэдэг жигтэйхэн. Тэмээгээ нөгөө хүүхдүүдэд монгол дээлтэй хүн ирвэл өгөөрэй, намайг морио алдаад араас нь явчихсан гэж хэлээрэй гээд явлаа.
Бүр нар жаргатал яваад олсонгүй. Одоо бодоход Найрамдал зуслангийн тэр хавиар л хайсан шиг байгаа юм. Яалт ч үгүй буцах боллоо. Гэтэл гэрээ олох эсэх мэдэхгүй. Олон гүвээ даван явсаар гэртээ иртэл бүх хүн хашааны үүдэнд бөөгнөрчихсөн зогсч байна. За даа морио олоогүй ирлээ гээд загнуулах байхдаа гэж бодтол юу загнуулах, амьд ирсэнд нь бүгд баярлаж билээ. Маргааш нь ах өөрөө яваад хуучин Баянцогтын тэндээс морио олсон. Эмээл хазаар нь байтугай газраар чирэгдэж явсан цулбуур нь тасраагүй байсан шүү. Ингэж анх мал тууж хотод ирсэн түүхтэй дээ” гэсэн. Тэр шүглээс л болоод морио алдсан даа гээж байн байна хэлээд хөхөрч байлаа. Мань хүн морийг нь алдуулсан өнөө хэдэн банди нарыг битүүхэндээ хайж явдаг юм билээ. Миний үеийн насны нөхөд хаа нэг газар тууж л явах ёстой доо гэж байсан.
Гүррагчаа баатар хоёр, гурван ч гар утастай аж. Ээлжлээд дуугарна. Эхлээд нэг нь хангинаад явчихна. “Өө байна” хэмээн намуухан дуугаар мэндлэх аж. Цаанаас нь яг төдний өдөр хөдөлнө шүү гэж бүр цаг нартай нь хэлж байгаа бололтой. Хөдөө явахыг нь л сануулаад байгаа хэрэг. Мань хүн гал тогооныхоо ширээн дээр дөрвөлжин цаас тавьчихаад тэмдэглээд л байна. Тэгтэл дахиад нэг утас нь дуугарна. Оросоос ярьж байна аа. Мань хүн шууд л оросоор тууж өглөө. Ярианых нь өнгө байдлаас ажихад, сансрын тойрог замд хамт явсан анд нөхдөөс нь ярьж байгаа бололтой. Сансрын бүхээгт хамт явсан багийн ахлагч В.Жанибеков болоод бусад нөхөд нь гучин жилийн баяраар хүрэлцэн ирэх ажээ.
Гал тогоо хавьд нь гангар гунгар гэж суутал гэргий нь ирлээ. Д.Батмөнх гэж бага ангийн багш мэргэжилтэй ч багшийнхаа ажлыг тийм ч олон жил хийгээгүй, Үндэсний төв номын санд 30 шахам жил ажиллаж байгаа нэгэн. Ерөөсөө төв номын сан танхим, Гүррагчаагийн гал тогоо хавьд эргэлдсээр насыг авч байгаа нэгэн ажээ. Тэр хоёр нэг нутгийнх юм байна.
Д.Батмөнх гуай гаднаас орж ирэн хувцсаа солив уу, үгүй юу хоол унд болоод явчихлаа. Нэг мэдэх нь бууз жигнэчихэж. Гэрийн эзэн “хөгшөөн, миний будаатай бууз ч байхгүй биз дээ” гэж аминчлан асууж байна. Гэргий нь, байхгүй ээ л гэж байна. “Манай энэ махнаас гарч цагаан хоолтон болчихоод сууж байгаа. Шууд ингээд гарчихаж болдог ч юм уу, үгүй ч юм уу. Нэг л өдөр гэгээрчихсэн шүү дээ” гээд баатрыг тэрүүхэн тэндээ хатгаж орхилоо. Тэгж хэлэхийг нь Гүррагчаа гуай тоож байгаа ч юм алга. Савтай цайгаа гүзээлээд л.
Д.Батмөнх гуай гаднаас орж ирэн хувцсаа солив уу, үгүй юу хоол унд болоод явчихлаа. Нэг мэдэх нь бууз жигнэчихэж. Гэрийн эзэн “хөгшөөн, миний будаатай бууз ч байхгүй биз дээ” гэж аминчлан асууж байна. Гэргий нь, байхгүй ээ л гэж байна. “Манай энэ махнаас гарч цагаан хоолтон болчихоод сууж байгаа. Шууд ингээд гарчихаж болдог ч юм уу, үгүй ч юм уу. Нэг л өдөр гэгээрчихсэн шүү дээ” гээд баатрыг тэрүүхэн тэндээ хатгаж орхилоо. Тэгж хэлэхийг нь Гүррагчаа гуай тоож байгаа ч юм алга. Савтай цайгаа гүзээлээд л.
Баатартай өрөөнд нь орлоо. Өндөр хүрэн ширээнийхээ ард сүрхийхэн суугаад, за хоёулаа яриандаа орох уу гэв. Энэ нь гучин жилийн өмнөх үйл явцаа дахин дурсах гэж байгаа мөч. Та энд тэндэхийн сонин хэвлэл, ном зохиолд гараагүй, ерөнхийдөө хүмүүс тэр бүр мэддэггүй зүйлээсээ ярина шүү гэж нэг бодлын тулган шаардав. “Үгүй ээ, би ямар тэгээд худлаа ярилтай биш дээ. Гэхдээ ийм нэг үг байдаг даа. Цаг хугацаа хэзээ ч давтагддаггүй гэж. Бидний энэхэн мөчид уулзаж учир буй агшинд миний бие өмнөх жилүүдээсээ огт өөр бодол сэтгэлгээтэй байж таараа. Тэгэхээр ярих зүйл маань өөр байх нь мэдээж. Дахиад нэг анхааруулаад хэлэхэд, худлаа зүйл ярихгүй ээ” гээд нүдээрээ инээмсэглэв.
Эхлээд тэр маш утга төгөлдөр зүйлийн тухай ярьсан юм. “Сансрын хамтарсан нислэгийн үед сансрын тойрог замд монголчуудын “Чөлөөт цаг” гэсэн нэвтрүүлэг зурагтаар гарч байсан. Уг нэвтрүүлэгт хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Н.Норовбанзад гуайн дуулсан “Уяхан замба тивийн наран” хэмээх дууг клипжүүлээд үзүүлж байсан аж. Үүнд мань хүний болоод тэнд байсан хүмүүсийн сэтгэл ихэд хөдөлсөн гэдэг. Дэлхий хэмээх жижиг бөмбөрцгийг сансар огторгуйгаас харах тэр цаг мөчид “Уяхан замба тив” гэх үгний утга учрыг бүрэн дүүрэн мэдэрдэг юм билээ. Эцэг дээдэс минь билгийн мэлмийгээрээ ямар холыг тольдон хардаг байгаа вэ гэж бодогдож байлаа шүү” гэж байсан.
Сансарт хөөрөхөөс нь буух их хэцүү гэж дуулсан юм байна хэмээхэд, мэдээж гараанд гарахад мориор бол жинхэнэ торгон ирэн дээрээ байдаг. Тойрог замд найм хоногийн хугацаанд байсан. Найм хоног гэдэг тийм ч богино хугацаа биш. Дасаагүй, огтоос үзэж хараагүй орчинд ажиллаж амьдарна. Ядрах зүйл бол өөрийн эрхгүй мэдрэгдэнэ шүү дээ. Буцаж ирэх агшин мэдээж хэцүү. Тэнд аливаа зүйлсийн жин найм дахин өсдөг. Зуун грамм жинтэй биет найман зуун грамм болох ч юм уу. ухаандаа би гэхэд далан килограммын жинтэй бол 560 килограмм жинтэй болох жишээний. Бууж ирэхэд энэ бүхэн мэдрэгдэнэ л дээ. Нэг үгээр хэлбэл эрсдэлтэй гэсэн үг. Сансрын хөлөг хөөрөх үеддээ бүрэн бүтэн байдаг бол буцаж ирэхдээ хэд дахин тасардаг. Хамгийн сүүлд жижигхэн буугч аппарат, түүн дээр шүхэр задарч хурдыг нь бууруулж буулгадаг.
Хөлгийн хөдөлгүүр хэвийн ажиллаж байгаа тохиолдолд ерэн километр урттай, жаран километр өргөнтэй тойрогт бууна. Ерэн километрыг амьдрал дээр тооцож үзээд бас багагүй урт зай хэмээн бодохуйд орчин үеийн техникийн хяналтад бол тун жижигхэн зай. Буугч аппарт өөрөө гурван тонн орчим жинтэй. Түүнийг аюул осолгүй буулгахын тулд нэг километр квадрат шүхэр задарч байгаа юм.
Буусны дараа хүмүүс удалгүй ирж бүхээгний гаднаас тогшин үүд хаалгыг гаднаас нь онгойлдог. Буусны дараах мэдрэмж гэвэл хөл биеэ даах чадвараа ихээхэн хэмжээгээр алддаг. Энэ нь мэдээж жингүйдэлтэй холбоотой. Сансрын тойрогт найм хоногийн хугаацаанд хөл оролцсон ямар нэгэн үйл ажиллагаа байхгүй. Нэг цэгээс нөгөө цэгт хүрэхийн тулд эсрэг талынхаа хана руу хуруугаараа жаахан хатгахад шидсэн даавуу адил хөвөөд оччихдог. Газраас тасарснаас хойш 530 секундын дараа “Союз-39” хөлөг маань тойрог замд орлоо. Нэг секундэд найман километр замыг туулсаар дэлхийг тойрч байгаа юм. Наян хэдхэн минутад дэлхийг бүтэн тойрно гэдэг санаанд багтамгүй л санагдаж байсан. Санаанд багтамгүй зүйлийг санаандаа багтааснаар барахгүй мөнөөхөн цаглашгүй орон зай, хурдыг эрхэндээ оруулж эхэлсэн юм.
Хүний ухаан хүрсэн газар гарна хүрнэ гэж хөгшдийн минь хэлдэг үг ортойг тэгэхэд ойлгосон. Газар дээр өдөр шөнө солигдох хорин дөрвөн цагийн дотор сансрын тойргийн тэр өндөрт арван долоон удаа үүрийн гэгээг угтаж, үдшийн бүрийг үднэ гэж бодохуйд үнэндээ гайхмаар байсан.
Хоёр дахь өдөр хөлөг маань “Салют-6” гэх станцтай очиж залгалдана. Тэгээд уг станцын бүхээгт шилжиж орно. Тэнд орох зайлшгүй шаардлагатай. Яагаад гэвэл төлөвлөсөн хөтөлбөр программаа хэрэгжүүлэх сорил туршилтууд явуулах үндсэн лаборатори, тоног төхөөрөмж тэнд байдаг. Сансрын хөлөг сансрын нисэгчдийг тойрог замд гаргах, станц дээр хүргэж өгөх, буцаад буулгаж ирэх ийм л үүрэгтэй. Станцын бүхээг орсныхоо дараагаар явуулах ёстой шинжилгээ судалгааны ажлуудаа явуулдаг. Гучаад төрлийн судалгааны ажил хийгээд гуравдугаар сарын 30-нд ирсэн. Манай багийнхан болох Жанибеков бид хоёр буцаж ирээд, В.Ковалёнок, В.Савиных хоёр сансрын тойрог замдаа үлдсэн дээ. Тэр нөхөд маань энэ сарын 21-нд ирнэ” гэлээ.
Рагчаа баатар(сансарт нисч байх үед нь ийн нэрлэж байжээ) ийн хуучлангаа алгуурхнаар босч цонхоор харан, хавар бүгд л сайхан. Гэхдээ дунд сургуулиа дүүргэж байсан жаран зургаан оны хавар сайнаанаас минь гардаггүй юм гэх нь тэр. Тухайн үед “Арав дахь хавраа үдье” зэрэг олон дуунууд гарсан. Дурсгалын дэвтэр гэж машид нандин зүйл анги дотроо аялгуулдаг байлаа. Надад бас нэг дурсгалын дэвтэр байдаг. Хааяа үзэхээр их гоё байдаг юм аа. Залуу цагийн дурсамж сэргээд. Тэр үед захиа их бичнэээ. Дарь.Нацагдоржийн “Алтан завья” гэдэг ном хэвлэгдээд байв. Түүнээс хайрын шүлгийн “шипи” авна. Тэгж байх л Батмөнхийг панаалдсан даа гээд наг наг хөхрөв. Зургийн цомог зэрэг ховор нандин зүйлүүд хойно гэрт байгаа. Энд байсан бол үзүүлэхгүй юу гэв. Хойд гэр гэдэг нь Хүүхдийн зуугийн тэндэх байраа хэлж байгаа аж. Одоо тэнд нь хүнгүй байгаа юм байна. Ингэхэд улсын баатрын шинэ өргөө Тээврийн товчооны дэргэд байх юм. “59” гэсэн томоос том номертой шинэ баригдсан өндөр байрны дөрвөн давхрын гурван өрөө.
Ойрын хугацаанд танайхаас хэн нэг нь гадагшаа дотогшоо явав уу, мөн баярт үйл явдал сүүлд хэзээ тохиосон зэрэг “Танай өнжье” булангийн уламжлалт асуултуудыг гэрийн эзэн, эзэгтэй хоёрын дунд шидчихэв.
Батмөнх эгч “Би хаачих вэ дээ. Номын сандаа эргэлдээд л. Харин манай хүн саяхан Москва яваад ирсэн” гэв. Гүррагчаа баатар NTV телевизийн уран бүтээлчидтэй Москва явада иржээ.Тус телевиз хүн анх ниссэний 50 жилий ой, монгол хүн сансарт ниссэний 30 жидлийн ойг тохиолдуулан баримтат уран сайхны кино хийж байгаа ажээ. Сансрын хөлгийг анх хөөргөдөг буудал Казахстаны нутагт орших Байконур хүртлээ явсан, мөн нислэгийн сургуулийн анги танхимтайгаа танилцаж танилцаж, найз нөхөд бүх л хүмүүстэй уулзсанаа дурсав. Харин баярт үйл явдал оны өмнөхөн тохиожээ. Тодруулбал, том хүү нь анхны ач охин төрүүлж аав ээж хоёроо өвөө болгоод авч. Ач охиноо үзээд улсын баатар маань гучин жилийн өмнө сансарт ниссэн шигээ хөөрөн догдолсон аж. “Цаг мөч бүрт санаанаас гарахгүй, тийм нэг ачтай болсон доо” гээд царай зүс нь туяаран өгүүлсэн шүү.
Баатрын гал тогоонд аав ээж, ус нутаг, удам гарлынх нь тухай хуучлаад, өрөөнд нь орж, өргөн ширээг нь тохойлдон гучин жилийн өмнөхийг ярьж “сансраар нисээд”, мань хүнд зориулсан дуу, шүлгийг уншицгаан, багадаа хурдны морь унаж, нэг жилийн наадмаар таван ч айраг авч байсныг ярилцаж байх зуур нэг л мэдэх нь нар хэдийнэ баруунаа хэвийсэн байлаа. Ахынх нь ажил сүйд боллоо. Та хэд одоо Батмөнхтэй ярь гээд бушуухан хувцас хунараа солиод эхлэв. Гадаа жолооч нь ирчихэж. Мань хүн цонхоор хараад “Өө ирчихсэн байна. Миний хөгшин энэ хүмүүст дахиад хоол хийж өг” гэлээ.
Тэрээр хувцсаа өмсөх зуур “Сансрын хөлөг арван тонн жинтэй. Түүнийг сансрын тойрог замд гаргаж, нэгдүгээр хурдыг өгөхийн тулд хорин сая морины хүчтэй гурван угсраа пуужин ажилладаг” гээд нэгэн зүйлийг сонин болгож хэлсэн юм. Сансрын бүхээгнээс мань хүн гараад удаагүй байж гэнэ. Тэгтэл холгүйхэн нисдэг тэрэг буужээ. “Намын төв хорооны хэлтсийн дарга Түмэндэлгэр гэж сайхан хүн байлаа. Тэрээр академич Б.Чадраа гуайтай намайг чиглээд гүйж явна. Тэр хоёрынхоо сандран гүйж явахыг хараад надад юу бодогдож байв гэхээр наадамд морь нь түрүүлээд ирэхэд уяач хүн яаж догдолдог билээ. Өнөө хусуур, хадаг, айраг хаана байна гээд л. Түүн шиг манай хоёр гүйх замдаа хэн нэгнээсээ аяга хаана байна, сүүгээ авсан биз дээ л чанга чанга ярилцах нь сонсогдож байлаа” хэмээн сонирхуулав. Индүүдлэг нь хуруу зүсмээр гялгар хар өмд өмсөж, гоёмог хар ботинг углаад авлаа. Ялимгүй буржгар хар халимагаа гялалзтал нь тослоод, за баяртай, дүү нарт амжилт хүсье хэмээн тэрээр гарч одсон юм.
“Манай хүн ойрд тун завгүй байгаа. Ойтой холбогдуулж энд, тэндээс баахан л хүмүүс утасдах юм. Эрт ч гэрийн бараа харахгүй. Харин өнөөдөр гэртээ өнжлөө” хэмээн гэрийн эзэгтэй өгүүллээ. Д.Батмөнх гуайгаас гэр бүлийн найзууд гэж ямар хүмүүс байна аа гэхэд, 2000-2004 онд Засгийн газарт сайдаар ажилласан байсан хүмүүс гэр бүлээрээ үе үе уулзацгаадаг. Мөн М.Ганзориг, С.Санцог нар манайхаар гэр бүлтэйгээ ирж нэгэн өдөр баярлана бий гэж байлаа. Багш байсан, мөн насаараа ном түшсэн Батмөнх гуай үг яриа ухаалиг, энгийн даруухан нэгэн байв. Түүнтэй олон сайхан хүмүүсийн тухай, гэр бүлийнх нь багагүй хуучилсан. Тэр бүгдийг энд багтаах боломжгүй учир зарим нэгээс нь дурдлаа. Ингээд Монгол Улсын баатар, сансрын нисэгч Жүгдэрдэмидийн Гүррагчаагийнд өнжсөн бичил тэмдэглэлээ өндөрлөе.
No comments:
Post a Comment