БИ МОНГОЛООРОО ГОЁДОГ

БИ МОНГОЛООРОО ГОЁДОГ

Monday, October 24, 2011

Манай орон нь жуучлаад баршгvй

Хаа ч явсан цуг гэж мэдээрэй гэмээр нэг ном бий. Гавьяат Ш.Шагдар багшийн эмхэтгэсэн "Монгол орноор жуулчлах 100 зам" нэртэй уг номыг олж євєртлєєд замд гарвал Монгол талаасаа тєєрєхгvй. Тэнд бух зам, vзэх сонин хачин, vнэ ханш бvгд бичээстэй байна лээ.
Одоо наймдугаар сар гарлаа. Идээ цагаа, жимс самар боловсорч эхэлсэн. Хєдєє гадаа явбал юм бvхэн элбэг дэлбэг, єєрєєр хэлбэл, мон-голчуудын салхинд гардаг оргил vе эхэлж байна. Замд гарах дургvй хэн байхав. Харин хаашаа явбал зvгээр вэ. Мэргэжлийн сэтгvvлч, их гарын жуулчин энэ тэрд бол хажуугийн орцондоо ороход ч сонин хачин байж л байдаг. Ихэнх хмvvс тиим биш тул "аягvй гоё газар" очоод яаж "кайп" авах учраа олдоггvй. Тэгээд эцэст нь "Єє vхсэн, онцгvй газар байна лээ" гэх. Явахад юу анхаарах талаар дараа єгvvлье. Та Монгол дотроо єєрийн нутаг руугаа явеныг эс тооцвол ийш тийш нэг их яваагvй бол, цаашид тэнэмээр санагдвал, хаачмаар юм бэ дээ.




Улаанбаатараас дєрвєн зvгт ээлж дараагаар гарч болох юм. Манай орон их уудам дэлгэр бєгєєд дотор нь дураар явж байхад ямар ч аюул vгуй нь хамгийн завшаан бэйдаг. Єргєєшєє албан ёсоор 2392 км урт гэдэг. Энэ нь атлас дээр байдаг тоо. Амьдрал дээр бол дээшээ єгсєєд, доошоо уруудаад уул давааг тойрох эргэж буцахтайгаа нийлбэл vvнээс ч хол зам туулна. Ийм том нутагтай, нутаг бvр нь єєр єер єнгэ аястай орон дэлхий дээр тиим ч олон биш шvv.

Явбал ч явсан шиг явсугай гээд хамгийн хол нутаг Баян-Єлгийг чиглээд мордож болно. Хэрэв тэгж бодсон бол энэ зvгт хоёр vндсэн замаар явдаг. Арай дємєг зам нь тойруу ч гэсэн Ховд, Говь-Алтайн чиг юм. Євєрхангайн Хатуу, Говь-Алтайн Баарангийн давааг эс тооцвол зам цагаан, донсолгоо бага. Єлгий ороход нийтдээ 1700 км зам туулна. Говь-Алтай єнгєрєєд Шаргын говьд жаахан будилж мэднэ. Єдийд Алтайн нуруунаас vе vе vерийн ус орж ирээд зам эвддэг боловч энэ хавар явж байхад сайхан зассан харагдана лээ. Ховдын Эрдэнэбvрэн єнгєрєєд Алтай нутаг, казак тvмний амьдрал эрс єєр болоод эхэлдэг. Мєнх цаст Цамбагарав уулсыг бараг бvтэн тойрч аялах явцдаа энэ хайрханыг та бишрэн гайхах болно. Зам зуур буудал, ШТС, хоол ундны газар хангалттай тааралдана. Казак тvмний дунд ороод явчихлаар тэдний зочломтгой сайхан чанар хэвээрээ бєгєєд Толбо нуур, Буянт, Ховд гол, Алтай таван богдыг vзэж явлаа гэж хожим дурсахад сайхан биз дээ. Зvгээр сонирхуулахад казакууд гахайн мах иддэггvй тул тэнд зэгсний зэрлэг гахай элбэг байдаг юм билээ.

За, хойшоо явбал уул нь Хєвсгєл янэтай. Бас л нэг єєр газар оронд очсон мэт сэтгэгдэл тєрнє. Хєвсгєл нуурын хєвєєнд сэрvvцэхээс ємнє Сэлэнгэ орж бисэ халаах хэрэгтэй. Тийшээ Монголын хамгийн супер замаар ердєє хоёр, гурван хоногт багтаад аялаад ирж болно. Онцлог нь бусдыг бодвол жаахан яваад л нэг суурин таарах. Их л хол яваад буй мэт боловч Сvхбаатар хот орох зам ердєє 300 гаруй км. Сайхан замаар зогсолтгvй давхих юм бол 2-3-хан цагт туугаад хvрдэг. Улаанбаатараас гараад анзаарагдахгvй болохоос тувтан урууддаг. Энд Монголын хоймор Сайханы хєтєл дээрээс манай орон ийм том гол мєрєнтэй юм уу гэмээр Орхон, Сэлэнгийн билчэрийг харж гайхширна. Єдийд харин Сэлэнгийг тэр чигт нь доргиодог шумуул гэж нэг лай бий. Буцах замдаа vндэсний хоргvй, цэвэр экологийн хvнсний ногоо ялангуяа єргєст хэмх хямдхан олдоно. Замдаа Шаамараар дайрч зєгийн бал сураглахаа мартав.
Ардын хувьсгалын єлгий нутаг Алтанбулаг энэ тэр нь манайхны хувьд нэг их сонирхоод байх юмгvй. Музей нь єдийд цоожтой байх вий. Алтанбулагийн замд Оргихын булагнаас амеч, манхан элсэн дээр нь хvvхдээ тоглуулаарай.

Одоо нар ургах зvгт Дорнод явцгаая. Энэ аймаг эндээс 650 гаруй. Замд суурин газар тун ховор шvv. Ерєнхийдєє Хэрлэнг уруудаад явдаг боловч Хэнтийн Баян-Овоо єнгєрєєд тєєрчих гээд байдаг. Дорнод Монголын хялганат талыг гадаадынхан хараад "унаж vхдэг". "Ийм цэвэр онгон газар гэж бас байдаг аа" гээд л. Харин манайхны хувьд нэг их сонин биш бєгєєд нэлээд осолтой аялалд тооцно. Яагаад гэвэл замд ШТС, айл амьтан ховор, Тал нутагт ус ховор, бас нэг аюул нь тvймэр гарч болзошгvй байдаг. Талын их євсєнд ассан тvймрээс бултах газар олддоггvй. Хvмvvс яваандаа Хапх Нємрєгийн голд их аялах байх. Цаана нь Хятадын Ра-шаан гэх зэрэг асар том аялал жуулчлал, амралтын газрууд хэдий нь хєгжсєн байгаа. Замд таарах Мэнэн, Бадам-Ишийн талыг монгол хvн насандаа нэг очоод харахад гэмгvй. Талын єглєє, орой, хээрийн цай, цагаан зээртэй хамт єнгєрєєх хэсэгхэн амьдрал сонин гэхээсээ илvv сайхан амралт болдог. Аниргvй орчинд очихоор хvний туулсан амьдрал, ирэх ирээдvйн ухааралд их бодлогошрол єгдєгєєрєє явахгvй байхын аргагvй. Хэрэв Дорнодод очвол Чойбалсан хотын зочид буудлуудад Улаанбаатарт юу байдаг тэр бvгд бий. Хойшоо Буриад зоны сумдаар орвол мойлтой цєцгийн тос, тарваганы махан консерв гээд гэртээ авч харих юм элбэг олдоно. За эцэст нь Ємнєговь орцгоох уу.

Дорноговийг бид Эрээн орох замдаа зєндєє л vзсэн тул нэг их зо-"л байх. Уул нь шороон замаар явбал их сонин газар ихтэй. Чойр хvртэл замын тал нь хар зам болчихсон. Гэхдээ л Ємнєговь руу дотоод гадаадгуй цувцгаадаг болжээ. Замаа сайн асууж яваарай. Баримжаа муутай гvвгэр, толгодын дунд хэдэн хзргана тойрч давхисаар шєнєжин тєєрдєг. Аймгаас аймгийн хооронд тєв зам байх ёстой гэвэл эндvурэл. Юм баараггvй нь дээр ямар ч байсан єдрийн цагаар явбал зугээр байдаг. Даанч машины ус халах гэж нэг зовлон бий. Холбооны утасны шонгийн модыг алдаж ер болохгvй. Тэр чинь ядаж нэг сумын тєвд хvргээд єгнє. Даланзадгад 600 орчим км зайтай. Хотоос гарсан хэд хэдэн зам бий. Их зєв гарахгvй бол нєгєє Тєв аймгийн ээж хадны замтай хольж будилдаг тал бий. Галбын говь энэ тэр нь энvvхэн Лvнгийн орчмын байгаль шиг сонирхоод байх юмгvй энгийн. Харин модны сvvдэрт сууж тун болохгvй. Жин цохих гэдэг аюултай євчин байдаг тул хангайнхан тєдийгvй говьчууд єєрсдєє халуурч бvлээрдэг юм шvv. Ємнєговь орсон хvн ёлын ам, Гурвантэс дэх Хэрмэн цавыг vзэхэд vнэхээр сонин хачин. Аягvй бол тэндээс одоо ч vлэг гvрвэлийн яс єндєг олдож мэднэ. Ингэний хоормогийг захын айлаас авч хотод найз нартаа авчирч уулгаарай. Манайхан шиг элэг цєс муутай хvмvvст бєєн эм юм гэсэн. Ємнєговь нь харахад эзгvй мэт боловч хамгийн их олон жуулчны баазтай газар.

Гэхдээ тэр нь гадныхнаас мєнгє салгах зориулалтаар vvссэн тул бид очоод vнийг нь дийлэхгvй. Тэрэн дорхноо єєрсдєє майхан аваад явсан нь дээр. Цэвэр усаа эндээс авч яваад нутгийн худгийн усаар нvvр гараа угаах тєдийд хэрэглэнэ биз. Говийн ус биед тохиромж муу. Хол явахдаа та гар утсаа авахаа мартав. Маш их хэрэг болно. Мєн найз нєхєд, найзын найзаа сураглаж аваад мордоорой. Тэд таныг хэн нь ч ялгаагvй сайхан газарчилж, дайлж, хууч хєєрєєд vддэг. Манай хотынхон энд ирэхээрээ харин тэднийг март-чихдаг, тоохоо больчихдог нь жудаггvй юм.

Дотоодын аялал жуулчлалын талаар товчхоны товчхондоо нэг иймэрхvv. За ингээд аян замдаа сайн яваарай. Хээр гадаа хог хаях шиг муухай нvгэл байдаггvй гэлцдэг. Vvний та єєрєє мэднэ биз дээ. Цааш яриад байвал их л юм байх санж. Бур сум бурээр хэлсэн ч хэлэхээр л...

Ж.ГАНГАА
(єдрийн сонин 2005-07-29 180)

No comments:

Post a Comment