БИ МОНГОЛООРОО ГОЁДОГ
Saturday, October 1, 2011
Соён гэгээрүүлэгч: Ардын уран зохиолч Цэндийн Дамдинсүрэн
Ц.Дамдинсүрэн Монголын шинэ үсгийн цагаан толгойг зохиогчдын нэг бөгөөд Монгол оронд хүн амын олонхийн бичиг үсэг мэдэхгүй явдлыг бүрэн арилгаж шинэ соёл боловсролыг дэлгэрүүлэхэд тус дөхөм үзүүлсэн хүн юм. Их эрдэмтэн Ц.Дамдинсүрэн бээр 1990 оны ардчилалаас даруй 30 жилийн өмнө ийнхүү Монголд ардчилалын төлөө үнэн үг чөлөөтэй хэлэхийн төлөө тэмцэлдэж, Монгол Улсын Их Сургуулийн индэр дээрээс Үнэн сонин бол ард түмнээ хуурч мэхэлсэн манай намын бузар хуудас, манай нам бол ард түмнээ алж талж ирсэн хар мөртэй хэмээн зоригтой шүүмжилж чаджээ.
Нэгэн насанд багтамгүй, нэгэн хүний оюун ухаан дийлэмгүй нөр их бүтээлийг амжуулсан алдарт эрдэмтэн маань Орос-Монгол толь, Алтан загасны үлгэр, Монголын Нууц товчоо, түүний нэгэн чацуутан болох Игорийн Хорооны тууж, Пушкиний Олег цэцний дуулал, Хүрэл хөшөө зэрэг гайхамшигт бүтээлийн хажуугаар Монголын 1000 жилийн хураангуй түүх, Монголын өв соёлын сор болгоныг хураасан “Зуун билиг” номоо туурвижээ.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment