"Мэнд мэдэх нь монголын ёс" гэдэг мэргэн үг бий. Энэ бол эв эеийг хичээж харилцан хүндэтгэл илэрхийлэх талаар манай ард түмэн эртний уламжлалтайг харуулж байгаа хэрэг мөн. Монголчуудын мэнд өдөр тутмын, аян замын, цаг улирлын, ажил мэргэжлийн, төрийн ёсны, цэргийн ёсны гэж олон байдаг.
Өдөр тутмын түгээмэл мэндийг Сайн байна уу?, Амархан сайн байна уу?, Сонин сайхан юу байна?, Ажил алба сайн биз дээ?, Бие лагшин тунгалаг уу? гэх мэтийн олон янзын үгээр илэрхийлдэг.
Улирлын мэндийг Тавтай сайхан хаваржиж байна уу?, Тарган тавтай зусаж байна уу?, Өнтэй тарган өвөлжиж байна уу? гэх мэтийн малчдын амьдрал ахуйн хэвшсэн үгээр илэрхийлдэг.
Ажил мэргэжлийн мэндэд, хоньчин хүнтэй уулзахад Хонин сүрэг тавтай идээшилж байна уу?, адуучин хүнтэй бол Адуу мал бүрэн үү?, үйлчин хүнтэй бол Үйл бүтэмжтэй юу?, анчин хүнтэй уулзвал Хараа мэргэн, Олз их, Ганзага дүүрэн гэх мэтээр мэндэлдэг.
Харин цагаан сараар бол: Хуучин жил хангирч /хуучирч/ Шинэ жил шилжирч, хөгшид хүүхэд хөрстэй, төлөг сүүлтэй, даага далантай онд мэнд оров уу?, Сар шинэ тавтай сайхан шинэлж байна уу? гэх зэргээр мэндчилдэг.
Монголын төрийн ёсны уламжлалт мэндчилгээнд Эрхэмсэг сайдтан та амгалан морилж байна уу?, Таны түмэн амгаланг айлтгая гэж гүн хүндэтгэлээ илэрхийлдэг.
Бичиг бичиж байгаа хүнтэй таарвал: Бийр хурц, билэг оюун төгс болтугай! гэх буюу хоол идэж байхад орж очвол: Шүд хурц болтугай! гэж мэндэлдэг. Хариуд нь нүд хурц болтугай гэнэ.
Бас монголчууд мэндлэхдээ ганс, хөөрөг барилцдаг ёс нэн эртнийх бөлгөө.
Odoo bol meer amar bolsiim bn teeen bugdiig 2 ugend bagtaagool kk yuu bn? yumgui amar baigaaz kkkkk
ReplyDelete