БИ МОНГОЛООРОО ГОЁДОГ

БИ МОНГОЛООРОО ГОЁДОГ

Thursday, October 20, 2011

Өвөл машинаа “тавих” талаар зөвлөгөө

Өвөл хаяанд ирээд байна. Энэ улиралд хүн болгон өвөл төмөр хүлгээ унаад байдаггүй. Түүнээс гадна таны эрхийг хавар болтол 6 сараар  хассан ч байж болно. Уучлаарай.
Таны машин хавар түлхүүр түлхмэгц асаж, хөдөлгөөнд оролцохын тулд машинаа өвөлд тодорхой шаардлагын дагуу бэлдэх хэрэгтэй байдаг.
Армийн консервацлах арга бидэнд төвөгтэй ч зарим нэг зүйлийг нь хийхээс өөр аргагүй.
1.    Эхлээд машинаа угааж, хаттал арчина
2.    Дугуйны хийгээ шалгаж, даралтыг хэмжээнд нь хүргэнэ.
3.    Шатахууны саваа дүүргэнэ.
4.    Зогсоолын тоормоз “P” дээр тавьж болохгүй.
5.    Шил арчигчууд бүгд ажилтай эсэхийг шалгаж OFF байрлалд тавина.
6.    Толь болон антеннаа эвхэнэ.
7.    Аккумуляторын хоёр клеммийг салгана. Машинаа гадаа тавих бол аккумулятораа гэрт оруулсан нь дээр
8.    Хаалга болон багажны хаалтын резинийг силикон тосоор тослоно.
9.    Хэрвээ залхуу хүрэхгүй гар загатнаад байвал агаар шүүгч болон яндангаа гялгар уутаар битүүмжил. Гол нь хавар авахаа мартав.
Жижиг зүйлүүд
•    Хэрвээ машинаа агаар солилцоо сайн хуурай гражид тавих бол даавуун бүтээлэг хэрэглээрэй. Харин гадаа тавих бол даавуун бүтээлэг хор болно.
•    Машинаа гадаа тавих бол хайлсан цасны мөсөн унжлага, шуувууны сангас, хогны машин явдаг эсэхийг тооцож үзээрэй.
•    Хамгаалалтай зогсоолд тавих бол эрсдэл, хөдөлгөөн багатай бөглүү байрлалыг сонгосон нь дээр.
•    Манай нутагт өвлийн нарны илч сулханч хянах самбараа нарнаас хамгаалсан нь зөв.
Сүүлчийн хувилбар: машинаа зарах нь асуудлыг шийдэх хялбар арга юм.
Техникийн зөвлөх: Mr.Tuulai
NUUTS.MN

1 comment: