БИ МОНГОЛООРОО ГОЁДОГ

БИ МОНГОЛООРОО ГОЁДОГ

Thursday, September 16, 2010

Адарсүрэн агсан - АГУУ ДУУЧИН









Адарсvрэнгийн шавь аялгуу дууг нь vргэлжлvvлж явна...
Монголын ард тvмний хайртай дуучны нэгэн бол П.Адарсvрэн агсан юм. Төрөөс ямар ч гавьяа шагнал аваагvй хэдий ч тvмэн олны зvрхний дууч явсан энэ хvнийг дурсч vгvйлэн санасан хvмvvс олон доо.

Тэрбээр ид дуулж явах vедээ УАДБЧ-ын жилийн орлогын наян хувийг хийдэг байсан төдийгvй чуулгадааа 9.5 сая төгрөгийг оруулж байсан тухай ярьцгаадаг. Ямартаа л Адарсvрэнг очсон газарт тасалбар нь амархан дуусч, зарим нэг нь гар дамжуулан шаглаж, vзэгчид суудлаасаа хэтэрч зогсож vздэг байсан гэдэг. Харин цөөхөн хэдэн шавь нарын дотроос нь өөрийнх нь vйл хэргийг vргэлжлvvлж яваа хvн бол Соёлын тэргvvний ажилтан дуучин, ая зохиогч Санжаагийн Баянмандах юм. Багш шавийн барилдлага гэдэг бол ижий аавын дараах эрэмбэнд ордог сэтгэлийн хуультай болохоор хэн бvхнийг дагаж явдаг тамгагvй зарлиг буюу.

Анх тvvнийг АДБЧ-д дуучнаар орж байхад хамгийн тvрvvнд тосч авсан хvн Адарсvрэн багш нь юм. "Надад тайзны соёл, vзэгчдэдээ дуугаа хvргэх чадвар, амьсгааны зөв хуваарилалт зэргийг зааснаар өдий зэрэгтэй дуучин болсон доо" хэмээн Баянмандах ярьж сууна. Багшийн эрдэм насан туршдаа хөтөлж явдаг болохоор арга ч vгvй биз ээ. Тэрбээр бие даасан тоглолтоо зургаан удаа хийсэн төдийгvй хамгийн сvvлд хийсэн "Ээжээ дурсана тоглолт нь vзэгчдииг тасалбарын эрэлд мордуулж байсныг мэдэх билээ. Их хотын нvргээнт амьдрал дунд зах зээлийн ханшинд ширвvvлсэн хэдий ч сэтгэлийн ханш нь эвдрээгvй дуучин гэвэл Баянмандах юм.

Тvvний аав Санжаа бол Ардын зураач Намхайцэрэн, Ц.Доржпалам, Б.Гаваа зэрэг нэрт зураачдын шавь, мэргэжлийн зураач барималч хvн байсан гэдэг. "Элдэв-Очир", "Ард" кино театруудыг ид нvргэлж байх vед зураачаар олон жил ажиллаж, сайхан бvтээлvvд хийж байсан нь мөнхрөлийн хутгийг олжээ. Аав маань урлагийн хvн байсан болохоор надад тайзны амьдрал дэндvv өөриймсєг, халуун дотно санагддаг. Аминдаа ард тvмэндээ дуугаа хvргэж аав, багш хоёрынхоо сvнсийг баярлуулж яваа маань энэ дээ хэмээн дуучин маань зvрхний нулимстай vг унагаж билээ. Урлаг бvхэн аливаа хvнийг гоо сайхны тайтгаралд амирлуулдаг болохоор арга ч vгvй биз ээ. Цаг улирах тутам тэрбээр Адарсvрэн багшийнхаа дууг сэргээн дуулж олонд хvргэсээр явна. Баянмандах дуучны урын санд ная гаруй ардын дуу, тавь орчим зохиолын дуу дуулагддаг.

Мєн дуулахын зэрэгцээ 50 гаруй дуунд аялгуу зохиож Ардын жvжигчин Ц.Чимэдцээеэ, Соёлын тэргvvний ажилтан Л.Баяр-Эрдэнэ, Х.Эрдэнэцэцэг, Б.Батболд, Сэр-Од, Н.Амгалан зэрэг дуучдаар дуулуулан Монголын радио, FM, телевизийн фондыг арвижуулаад байгаа билээ. "Мөрөөдлийн дуу", "Тvмэндээ өргөх дуу" зэрэг хуурцаг, өөрийнхєє зохиосон шинэ дууныхаа цомгийг гаргасан бол багшийнхаа дурсгалд зориулсан тоглолт хийхээ төлөвлөж байгаа ажээ. Багш шавийн барилдлага нэгэн насных байдаг болохоор Баянмандах дууны нь аялгуут дуу бvхнийх нь нугалаанд нь дуртгалын бvлээн салхи сэвэлзсээр ажгуу.

2 comments: